Монголын хөгжмийн түүхэн үйл явдал болох “Хү” хамтлагийн “Чонон сүлд” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолт нь “Хү” хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт бөгөөд 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болох юм.
Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд ойртсон хандалт авч, “Billboard” чартыг тэргүүлэн, “Star Wars”, “Metallica Blacklist” зэрэг олон улсын томоохон төслүүдэд оролцсон билээ. Мөн “Glastonbury”, “Coachella” зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа тоглосон амжилтыг бүтээсэн. Тоглолтын үеэр шинэ “HUN” цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуунуудаа хүргэх юм.
“Чонон сүлд” нь зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, Монголын хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал бөгөөд “Хү” хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл байх болно.
Ерөнхий мэдээлэл
- Тоглолт: WOLF TOTEM – THE HU World Premiere
- Огноо: 2026.08.08
- Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг - Насны ангилал: 18+
Тасалбарын төрөл
- Энгийн (GA) – 99,000₮
- Chillzone – 169,000₮
- Fan Zone – 199,000₮
- Морьтон (3 хүний GA багц) – 270,000₮
- Аравт (10 хүний GA багц) – 900,000₮
- VIP – 699,000₮
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл:
https://linktr.ee/thewolftotem

