Ким Кардашиан шинэ сурталчилгаанд тоглох үеэрээ хуульчийн шалгалтад тэнцээгүй тухайгаа хошигнон ярьжээ. Сурталчилгаанд тэрбээр камерын өмнө итгэлтэйгээр зогсож, “Би бүх зүйлд төгс биш” хэмээн егөөдөж, өмнө нь хуульчийн шалгалтад бүтэлгүйтсэн тухайгаа ярьсан байна.
Ким Кардашиан олон жилийн өмнөөс хуульч болох зорилго тавьж, Калифорни мужийн хууль зүйн сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцсан. Тэрбээр хууль зүйн анхан шатны шалгалтад хэд хэдэн удаа унасан ч 2021 онд амжилттай давж чадсан юм. Харин саяхан үндсэн хуульчийн шалгалтад тэнцээгүй. Гэсэн ч тэрбээр үүнийгээ нуухын оронд ил тод хүлээн зөвшөөрч, хошигнол болгон ашиглаж, амжилтад хүрэх замд алдаа гаргах нь хэвийн зүйл гэсэн санааг илэрхийлжээ. Шүтэн бишрэгчид нь энэ үйлдлийг нь олон хүнд урам зориг өгч байна хэмээн эерэгээр үнэлжээ.

