“Оскар”-ын шагналт жүжигчин, “Thirty Seconds to Mars” хамтлагийн ахлагч Жаред Летог дөрвөн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээх агуулгатай баримтат киног BBC олон нийтэд цацсан. BBC-ийн мэдээлснээр эдгээр үйл явдал 2002–2016 оны хооронд болсон бөгөөд зарим мэдүүлгийг тухайн үеийн зурвас, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлгээр хэсэгчлэн баталгаажуулсан гэсэн.
Тэгвэл жүжигчин Жаред Лето “The Hollywood Reporter-т өгсөн тайлбартаа өөрийн эсрэг гарсан мэдэгдлүүдийг бүрэн үгүйсгэсэн байна. Тэрбээр “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй. Эдгээр буруутгал нь бүрэн бөгөөд эрс худал” гэж мэдэгджээ.

