1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх “Овгор” уран сайхны кинонд Монголын тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлчид Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглож буй.
“Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээл “Овгор” уран сайхны киног 2026 оны аравдугаар сард Монгол Улсын бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.


