Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Их говийн манаач” баримтат кино олон улсаас тав дахь шагналаа хүртлээ
Кино

“Их говийн манаач” баримтат кино олон улсаас тав дахь шагналаа хүртлээ

Урлаг Урлаг27/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгмийн ухамсар, хүний эрх, энх тайван, ардчиллын сэдэвт уран бүтээлүүдийг онцолдог Сөүлийн олон улсын “Вистлер” кино наадмаас найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино “Last Stand” буюу “Эцсээ хүртэл тэмцэх цайз” хэмээх ээлжит нэгэн шагналаа хүртлээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо гурав дахь удаагаа болж буй “Whistler” буюу “Шүгэл үлээгч” хэмээх кино наадам 2026 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нийгмийн шударга ёс, байгаль хамгаалал, уур амьсгалын бодит өөрчлөлтийн төлөө зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж алдаж гээгдсэн баримт, нуугдаж дарагдсан үнэнийг олон нийтэд илчлэн харуулдаг уран бүтээлчдийг онцолдог юм.

Энэ удаагийн наадамд 18 орны 47 бүтээл шалгаран оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Их говийн манаач” баримтат кинонд олгосон “Last Stand” хэмээх шагналыг эрх мэдэл, заналхийлэл, дарангуйлал болон шударга бус байдлын эсрэг сөрөн зогсож, өөрийн зарчимд үнэнч байж, эх дэлхийгээ эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй хамгаалан тэмцэж буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээлд хүртээдэг тухайгаа зохион байгуулагчид онцоллоо.

Нийгмийн асуудлын төлөө эцсийн мөч хүртэл дуу хоолойгоо хүргэж буй тэмцэгчид, иргэний нийгмийн хөдөлгөөний тухай баримтат болон уран сайхны бүтээлүүд, мөн онгон дагшин байгаль, зэрлэг амьтан болон хүн хооронд үлдсэн сүүлчийн зааг хязгаарыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж буй бодит дүрүүдийг харуулсан бүтээлүүд энэ номинацид нэр дэвшин өрсөлддөг байна.

Энэ жилийн “Whistler” кино наадмын “Эцсээ хүртэл тэмцэх цайз” хэмээх шагналыг найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нар дэлхийд нэн ховор мазаалай баавгай болон говийн экосистемийн тухай өгүүлдэг “Их говийн манаач” бүтээлээрээ ийнхүү хүртлээ.

Шагналыг модон өргөмжлөл, мөнгөн шагнал дагалддаг бөгөөд өргөмжлөлийн түүх нь ихээхэн гүнзгий утга учир, үнэ цэнтэй аж. Тодруулбал, 2014 онд “Севоль” (Sewol) гатлага онгоцны аймшигт сүйрлээр хүүхдүүдээ алдсан эцэг, эхчүүдийн үүсгэн байгуулсан “4·16 희망목공소” модон урлалын цехэд энэхүү өргөмжлөлийг хийдэг байна. Өргөмжлөлийг хийхдээ өгөршиж булгарсан, унаж хатсан мод ашигладаг нь “Үхсэн модод шинэ амьдрал бэлэглэж, сүйрлийн айдсыг шинэ ирээдүй, аюулгүй нийгмийн төлөөх тэмцэл болгон хувиргах” бэлгэдлийг агуулдаг байна.

Эх байгалиа хамгаалах үйлсэд дэлхий нийтийг уриалж буй “Их Говийн манаач” баримтат кино 2026 оны нэгдүгээр сард Говийн Их Дархан Цаазат Газрын түүхт 50 жилийн ойд зориулан нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлээд байна. Тухайлбал,

  • Британид 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “MegaFlix” олон улсын кино наадмын “Шинжлэх ухаан болон байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарсан.
  • АНУ-д мөн өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “Angeles Documentary” олон улсын баримтат киноны наадмын “Шилдэг зураглаач”-аар шалгарсан юм.
  • Бангкокийн кино наадмаас “Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг зураглаач”-аар шалгарав.
  • Болгар улсын нийслэл Софи хотноо 2026 оны тавдугаар сард зохион байгуулагдсан “Golden FEMI” олон улсын кино наадмаас “Алтайн Өвөр Говийн Алтан Мазаалай” алтан цом хүртсэн түүхтэй.
  • БНСУ-ын Бусан хотноо зохиогдсон “Монголын кино өдрүүд”-ийн нээлтийн киногоор мөн шалгарч байв.

Түүнчлэн “Их Говийн манаач” бүтээл ирэх сард болох Энэтхэгийн кино наадам болон Бээжингийн кино наадмын “Official Selection” хэсэгт шалгарч, олон орны шилдэг бүтээлтэй өрсөлдөхөөр болсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026
Кино Урлаг

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино олон улсаас тав дахь шагналаа хүртлээ

27/10/2026

Жүжигчин Б.Шинэбаяр 10 жилийн дараа их зохиолчийн дүрд дахин тоглоно

27/10/2026

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026

“Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжиг тайзнаа дахин амилна

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.