Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ
Кино

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

Урлаг Урлаг01/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Николас Кейж “Fortitude” нэртэй Дэлхийн II дайны сэдэвт киноны гол дүрд тогложээ. Харамсалтай нь, олон нийтэд хүргээгүй байсан тус киноны хуулбарыг “Netflix” компаниас алдагдсан байна.

Киноны зохиолч, продюсер Саймон Афрамын мэдээлснээр, киноны шифрлээгүй мастер хувийг “Netflix”-ийн хүсэлтээр Холливууд дахь оффист нь хүргүүлсэн байна. Харин ердөө ес хоногийн дараа “Netflix”-ээс илгээсэн имэйлд оффисоос хэд хэдэн хатуу диск хулгайд алдагдсан бөгөөд тэдгээрийн дотор “Fortitude” киноны хуулбар байсан гэж мэдэгджээ.

Улмаар уг киног бүтээгчид дээрх үндэслэлээр 105 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлд дурдсанаар, энэ явдлын улмаас киноны зах зээлийн үнэ цэнэ ноцтой унасан бөгөөд түгээгчид хэзээ нэгэн цагт хууль бусаар интернэтэд тархаж болзошгүй бүтээлийг худалдаж авахаас татгалзах эрсдэлтэй болсон гэж үзжээ. Мөн кинонд 45 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулж, долоон жилийн турш бүтээсэн гэж мэдэгдсэн байна.

Харин “Netflix” эдгээр буруутгалыг няцааж, киноны хуулбар нь салбарын аюулгүй байдлын стандартын дагуу хамгаалагдаагүй байсан гэж мэдэгдсэн байна. Мөн хулгайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж, хууль бус тараалтыг хянахад тусалсан ч кино алдагдсанд өөрсдийгөө хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026
Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.