Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Б.Дөлгөөн “Тамирчны алдар” цол тэмдэгээр шагнагдлаа
Спорт

Б.Дөлгөөн “Тамирчны алдар” цол тэмдэгээр шагнагдлаа

Урлаг Урлаг08/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7ec53c6eb7a8f13a78c83fc7397804a14952115092014-09-08-16-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын Наньжин хотод болсон залуучуудын хоёрдугаар олимпийн наадам амжилттай өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний энэхүү амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ны “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнаж түүний баяр дээр нь баяр нэмсэн юм.

Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 11-4 ангид сурдаг тэрээр бага байхын бөхийн спортод сонирхолтой хүүхэд байжээ. Аав нь бөхөд их дуртай гэнэ. Тэрээр ярихдаа “Дөрвөн жилийн өмнө Налайх дүүргийн уугуул н.Батцэцэг эгч Залуучуудын олимпийн наадмаас анхны алтан медалийг авчирч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болж олимпоос алтан медаль авна гэдэг хүсэл мөрөөдлийг тээж  2010 онд Мөнхбаяр багшдаа шавь орж байлаа.  2010 оноос хойш 4 жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж, багштайгаа хамт олимпд бэлдсэн” хэмээсэн юм.

Түүний амжилтаас дурьдвал 2012 онд улсын аваргын 42 кг-ийн жин түрүүлсэн, 2013 онд хүрэл медаль, 2014 онд алт авсан. Мөн 2012 онд Өсвөрийн дэлхийн аваргад оролцоод шагналт байранд орж байлаа.  Сахагийн хүүхдийн их наадам, монгол туургатны хүүхдийн их наадамд түрүүлж байсан.  Тайландад болсон Азийн аваргаас хүрэл медаль авсан амжилтуудтай юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.