Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Галаарид: Монгол, Хятадын сэтгүүлчдийн V форум амжилттай боллоо
Дуу хөгжим

Б.Галаарид: Монгол, Хятадын сэтгүүлчдийн V форум амжилттай боллоо

Урлаг Урлаг15/09/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b31fd0f28009a6abig674237262014-09-15-16-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод Монгол, Хятадын сэтгүүлчдийн V форум болсон. Энэ форумын талаар МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

– Тав дахь удаагаа зохион байгуулагдсануламжлалт форумын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

– МСЭ нь ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулдаг болсоор тав дахь жилтэйгээ золгож байна. Жил болгон тодорхой сэдвийн дор хийдэг. Талууд ойртон нөхөрлөх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах сайхан боломжийг энэ форум олгодог.

– Энэ жилийн форумын онцлог нь юу байв?

– Гадаад харилцааны яам МСЭ-тэй хамтран зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлсэн.  ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийн хүлээн авч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Х.Бэхбат нарын төлөөлөл хуралд оролцсон. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил, Монгол, Хятадын соёл урлаг, хүмүүнлэгийн солилцооны жилийн ажлын хүрээнд Засгийн газрын дэмжлэгтэйгээр, дээр нь анх удаагаа орон нутагт зохион байгуулагдлаа. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар форумын үйл ажиллагааг өөрийн аймагтаа амжилттай зохион байгуулах талаар ихээхэн ажил хийлээ. МСЭ-ийн Орхон, Дархан-Уул, Булган аймгийн салбарууд идэвхтэй оролцлоо гээд онцлох сонин ихтэй.

– Хятадын талаас хэр өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн бэ?

– Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Көү Чи, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Чэнь Баочюань тэргүүтэй хорь гаруй төлөөлөгч ирсэн. Синьхуа агентлаг, CCTV, Хятадын олон улсын радио, Өвөр Монголын Өдрийн сонин, Өвөр Монголын радио телевиз зэрэг нөлөө бүхий томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүмүүс ирсэн. CCTV оргил цагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө манай форумын тухай мэдээлж, Хятадын хэвлэлүүд ихээхэн ач холбогдол өгсөн нь энэ арга хэмжээний ач холбогдол, далайцыг илэрхийлсэн бас нэг хэмжүүр гэмээр байна.

-Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар төр засгийн түвшинд хэр анхаарч байна вэ?

-Хангалттай гэж хэлэх байна. 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ оны эхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнгөрсөн сард Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглах талаар тодорхой заалт орсон. Энэ бүгд манай хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийг угтан харах боломж олгож байгаа.  Эрдэнэтэд болсон зөвлөлдөх уулзалтаар энэ асуудлыг нэлээд тогтож ярьсан.

-Олон удаа форум зохион байгуулжээ. Гол үр дүн нь юу вэ?

-Хоёр орны төрийн бодлогыг тодорхойлж буй гол гол баримт бичгүүдэд манай форумын үзэл санаа сууж чадсан нь хамгийн том ололт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хооронд, хувь сэтгүүлчид хооронд, сэтгүүлчдийн байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжихөд ихээхэн түлхэц өгч байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.