Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо
Боловсрол

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

Урлаг Урлаг26/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн  Ерөнхий  боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны “Google”-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. Тус сургууль нь 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай.

Дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны 2 дугаар сараас эхэлж, “Google Workspace for Education”, хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ.

Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэл дээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Тэрбээр ийм амжилт гаргахад “Google Gemini” чухал нөлөө үзүүлсэн, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцана” гэсэн юм.

Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус ургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ. Тухайлбал,

  • “Gemini AI”-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.
  • Багш нарын мэргэжлийн бүлгийн  манлайлал: Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% “Gemini AI”-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг “Google”-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ.

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг “Chromebook” төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Н.Учрал “2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг “Google” жишиг сургууль болгож, 100 мянган  “Chromebook” олгоно” гэв.
“Chromebook” төхөөрөмж болон “Google Workspace” платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Монголын баг олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадаас алтан медаль хүртлээ

18/08/2026
Боловсрол Урлаг

Монголын сурагчид олон улсын мэдээлэл зүйн олимпиадад тусгай байр эзлэв

18/08/2026
Боловсрол Урлаг

Олон улсын хиймэл оюуны III олимпиадаас Монголын сурагчид хүрэл медаль хүртлээ

10/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.