Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ
Боловсрол

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн хамгийн эртний, хамгийн найдвартай толь бичиг “Merriam-Webster” 1400 шинэ үг, хэллэгийг толь бичигтээ нэмжээ. Шинээр орсон үгсийн дунд сүүлийн жилүүдэд залуусын хамгийн их ашиглагдаг “glow-up”, “looksmaxxing”, “meme coin”, “trash panda” зэрэг үгс багтсан байна. Тухайлбал, “trash panda” нь элбэнхийг өхөөрдөн нэрлэдэг хэллэг юм.

“Merriam-Webster”-ийн мэдээлснээр шинэ үгс нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж, тодорхой хугацаанд тогтсон хэрэглээтэй болсон үг, хэллэгүүд аж. Тиймээс эдгээр нь өнөөгийн нийгэм, соёлын өөрчлөлтийг харуулж байна гэжээ.

Шинэ үгсийн зарим нь хоол хүнстэй холбоотой. Тухайлбал:

  • Superfood – шим тэжээл, амин дэмээр баялаг хүнс
  • Bao – Азийн орнуудад түгээмэл, дотор нь шанз хийсэн зөөлөн талх
  • Cake pop – бялуу болон кремийг хольж, савхан дээр байрлуулсан амттан

Мөн “cuffing season” гэсэн хэллэгийг толь бичигт нэмсэн байна. Энэ нь хүйтэн улиралд ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаа үүсгэж, хамтрагчтай болохыг эрмэлздэг үеийг хэлдэг.

Олон хүнд аль хэдийн танил болсон “whack-a-mole” хэллэг ч шинээр бүртгэгджээ. Энэ нь нэг асуудлыг шийдмэгц үүнтэй төстэй өөр асуудал гарч ирэх нөхцөл байдлыг илэрхийлдэг.

Харин “Mandela effect” гэх нэр томьёо нь нэг зүйлийг бодитоор болсон мэтээр олон хүн буруу санах үзэгдлийг хэлдэг. Түүнчлэн АНУ-д түгээмэл хэрэглэгддэг “California sober” гэх хэллэгийг мөн толь бичигт оруулжээ. Энэ нь кокаин, метамфетамин зэрэг бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс татгалздаг ч марихуан эсвэл согтууруулах ундаа хэрэглэхийг хэлдэг байна.

Бусад сонирхолтой үгсийг дурдвал:

  • Rickroll – хэн нэгнийг дуучин Рик Эстлигийн “Never Gonna Give You Up” дууг сонсгож, дохуурхах
  • Uncanny valley – хиймэл зүйлийг хараад бодит юм шиг санагдах эвгүй мэдрэмж
  • parasocial – зөвхөн өөрт л мэдрэгдэх сэтгэлзүйн холбоо
  • vibe coding – хиймэл оюун ухаан ашиглан компьютерийн код бичих
  • chili crisp – шарсан чинжүү, сармис эсвэл сонгины үйрмэгээр хийсэн, халуун ногоотой, шаржигнууран амтлагч
  • yacht rock – 1970-аад оноос эхлэлтэй зөөлөн рок хөгжмийн төрөл
  • neckbeard – эрүү, хүзүүг халхалсан сахалыг хэлнэ. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэлтэй эсвэл компьютерт хэт автсан этгээд гэх мэт сөрөг утгаар хэрэглэгдэж болно.
  • shapewear – биеийн порпорцыг зөв, тэгш харагдуулах зориулалттай бие барьсан хувцас
  • Sunday scaries – амралтын өдөр дуусч, ажлын өдөр эхлэх гэж байгаа гунигтай, түгшүүртэй мэдрэмж
  • crashout – хүнд ялагдал, гарз хохирол, сэтгэлээр хүнд унах зэрэг.

“Merriam-Webster” мөн тун удахгүй энэ жилийн онцлох үгийг зарлах төлөвтэй байна. Өнгөрсөн оны онцлох үг нь “Slop” байсан бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан ашиглан их хэмжээний, чанар муутай дижитал контентыг илэрхийлдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026
Боловсрол Урлаг

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026
Боловсрол Урлаг

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

03/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.