Нью-Йорк Таймс сонины бестселлер зохиолч Алекс Норт өөрийн зохиолоос сэдэвлэсэн “The Whisper Man” кинонд домогт жүжигчин Роберт Де Ниро тоглохоор болсныг мэдээд хэлэх үггүй болсон тухайгаа ярьжээ.
Алекс Норт наймдугаар сарын 24-нд Нью-Йорк хотод болсон киноны нээлтийн үеэр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жүжигчин Де Ниро кинонд тоглохоор болсныг цахим шуудангаар анх мэдэж, тэр захидлыг уншсан мөч “Гайхалтай” байсан талаар дурджээ.
Алекс Норт Роберт Де Нирог олон жилийн турш шүтэн биширч ирсэн бөгөөд түүний тоглосон кинонуудын зарим нь өөрийнх нь хамгийн дуртай бүтээлүүдийн тоонд багтдаг гэдгийг мөн онцолсон байна.
Сонирхуулахад”, “The Whisper Ma”n нь Алекс Нортын 2019 онд хэвлэгдсэн ижил нэртэй бестселлер романаас сэдэвлэн бүтээсэн гэмт хэрэг, сэтгэлзүйн триллер кино юм. Роберт Де Ниро уг кинонд мөрдөгч Пит Уиллисын дүрийг бүтээжээ. Мөн Мишель Монаган, Майкл Китон, Жон Кэррол Линч, Хэмиш Линклейтер, Оуэн Тиг зэрэг жүжигчид тоглосон байна. “The Whisper” Man кино наймдугаар сарын 28-наас “Netflix”-ээр дэлхий даяар цацагдана.

