Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглоом»“GTA VI” тоглоомын орлого дөрөв хоногт 4 тэрбум ам.доллар давжээ
Тоглоом

“GTA VI” тоглоомын орлого дөрөв хоногт 4 тэрбум ам.доллар давжээ

Урлаг Урлаг28/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гранд Тефт Ауто VI” (Grand Theft Auto, GTA VI) тоглоом худалдаанд гарсан нь дэлхийн энтертайнмент салбарын хамгийн том үйл явдлуудын нэг боллоо. Уг тоглоомын борлуулалтын орлого эхний дөрөв хоногт 4 тэрбум ам.долларыг давсан бол тоглоомыг тоглож буй явцын шууд дамжуулалтыг олон сая хүн үзжээ.

Санхүүгийн энэхүү үзүүлэлт нь тоглоомыг бүтээхэд зарцуулсан гэж тооцоолж байгаа нийт өртгөөс давсан байна.

Америкийн “Рокстар Геймс” (Rockstar Games) компаниас мэдэгдсэнээр, “GTA VI” тоглоомын эхний өдрийн борлуулалтын орлого 3.79 тэрбум ам.долларт хүрчээ. Харин “Алинеа Аналитикс” (Alinea Analytics) судалгааны компанийн тооцоолсноор, дараагийн гурван өдрийн орлого 4 тэрбум ам.долларыг давсан байна. Өмнөх “GTA V” нь 2013 онд худалдаанд гарснаасаа хойших эхний гурван өдөрт 1 тэрбум ам.долларын орлого олж байжээ.

Шинжээчдийн тооцоолсноор, “GTA VI”-г бүтээхэд 1.5-2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Ийнхүү уг төсөл худалдаанд гарсан даруйдаа дэлхийн энтертайнмент салбарын хамгийн их ашиг орлоготой төслүүдийн эгнээнд бичигдэж байна. Албан ёсоор худалдаанд гарахаас өмнө тоглогчид 32.5 сая орчим урьдчилсан захиалга өгсөн байжээ.

Тус тоглоомыг сонирхох хүрээ зөвхөн борлуулалтаар хязгаарлагдсангүй. “Стримс Чартс” (Streams Charts) судалгааны компанийн мэдээллээр, эхний хоногт “GTA VI”-гийн шууд дамжуулалтыг нэгэн зэрэг үзсэн хүний тоо 7.9 саяыг давсан байна. Энэ хугацаанд үзэгчид уг тоглоомын талаарх контентуудыг нийт 125.5 сая цаг үзэж сонирхжээ.

Мэргэжлийн шүүмжлэгчид ч уг тоглоомд өндөр үнэлгээ өгчээ. “Метакритик” (Metacritic), “Опенкритик” (OpenCritic) үнэлгээний платформуудад 100 онооноос 99 оноо авсан нь “GTA VI”-г түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй видео тоглоомуудын нэг болголоо.

Уг тоглоом худалдаанд гарсан нь зах зээлийн бусад салбарт ч нөлөөлжээ. “GTA VI” нь зөвхөн сүүлийн үеийн тоглоомын төхөөрөмжүүдэд зориулагдсан, мөн 212 ГБ буюу их хэмжээний сул зай шаарддаг тул шинэ үеийн тоглоомын консолын эрэлт нэмэгдсэн байна. Түүнчлэн хөгжүүлэгчид тоглоомын анхны үнийг өмнөхөөс өндөр тогтоожээ. Стандарт хувилбар нь 79.99 ам.доллар, өргөтгөсөн хувилбар нь 99.99 ам.долларын үнэтэй байна.

“GTA VI” -гийн арилжааны энэхүү амжилт бусад томоохон тоглоом үйлдвэрлэгчдийн үнийн бодлогод нөлөөлж болзошгүйг шинжээчид онцолж байна.

Уг тоглоомын нөлөө мөн хөдөлмөрийн зах зээлд ч мэдрэгдэж эхэлжээ. “Римоут” хүний нөөцийн платформын мэдээлснээр, тус компанийн үйлчилгээг ашигладаг байгууллагуудад “GTA VI” худалдаанд гарсан өдөр чөлөө хүссэн ажилтнуудын тоо өмнөх оны мөн өдрийнхөөс 32 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа Нидерландад энэ үзүүлэлт 58 хувиар өсжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“GTA VI” тоглоомын орлого дөрөв хоногт 4 тэрбум ам.доллар давжээ

28/11/2026

80 дахь удаагийн Каннын кино наадам бүтээл хүлээн авч эхэллээ

28/11/2026

Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо Дархан хотод хийнэ

28/11/2026

Э.Мишээл “Heritage Pageant 2026” тэмцээний ялагч боллоо

28/11/2026

Монголын үндэсний музей “Türkiye International Museology Congress 2026” олон улсын конгрессод оролцлоо

28/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.