80 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам 2027 оны тавдугаар сарын 11–22-нд зохион байгуулагдах бөгөөд кино бүтээлүүдийг албан ёсоор хүлээн авч эхэллээ.
Бүртгэл нь Каннын кино наадмын https://www.festival-cannes.com/en/take-part/submit-a-film/ хуудсаар явагдана.
Кино бүтээлд тавигдах шаардлага:
- Бүрэн хэмжээний уран сайхны кино (2027 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
- Наадам болохоос өмнөх 12 сарын дотор хийгдсэн байх;
- Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх. Зөвхөн эх орондоо цацагдсан байж болно;
- Интернэтэд DVD/CD-ээр албан ёсоор гарч байгаагүй байх;
- 60 минутаас дээш хугацаанд үргэлжлэх;
- Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.
- Богино хэмжээний кино (2026 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
- Наадмын өмнөх 12 сарын дотор хийгдсэн байх;
- Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх. Зөвхөн эх орондоо цацагдсан байж болно;
- Интернэтэд DVD/CD-ээр албан ёсоор гарч байгаагүй байх;
- Кредиттэйгээ хамт 15 минутаас бага байх;
- Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.
- Оюутны (сургуулийн) богино, дунд хэмжээний кино (2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр бүртгэл хаагдана.)
- Наадмын өмнөх 18 сарын дотор хийгдсэн байх;
- Олон улсын кино наадмын аль ч уралдаант, уралдаан бус хэсэгт өмнө нь орж байгаагүй байх.
- 60 минутаас дээш хугацаанд үргэлжлэх;
- Англи эсвэл Франц хадмал орчуулгатай байх.
Дээрх шаардлагыг хангасан уран бүтээлчид заасан хугацаанд кино бүтээлээ бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

