Монголын уран сайхны “Dzud” кино Португалын олон улсын кино наадамд өрсөлдөхөөр шалгарчээ.
“Dzud” уран сайхны кино нь хүн, амьтан, байгаль орчны харилцаа болон өвлийн хатуу ширүүн нөхцөлд өрнөх амьдралын тэмцлийг өгүүлсэн бүтээл бөгөөд Б.Чингүүн найруулсан байна.
Тус уран бүтээл өнгөрсөн долдугаар сард Туркийн “Anatolia International Film Festival”, мөн Унгар Улсын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарч, мөн наймдугаар сард “New York Movie Awards 2026” олон улсын кино наадмаас шилдэг киногоор шалгарч, гранпри шагналын эзэн болж байв.

