Америкийн алдарт дуучин Bruno Mars ирэх 2027 оны тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийхээр болжээ. Энэ нь түүний тус хотод бараг есөн жилийн дараа эргэн ирж буй тохиолдол юм.
Дуучин “The Romantic Tour” аялан тоглолтынхоо хүрээнд 2027 оны тавдугаар сарын 7, 8, 11, 12-нд Хонконгийн “Kai Tak Stadium”-д тоглоно.
Bruno Mars хамгийн сүүлд 2018 онд “24K Magic World Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Хонконгод ирж, хоёр удаа тоглолт хийж байсан юм. Тэр цагаас хойш Хонконгод тоглолт хийгээгүй бөгөөд шинэ аялан тоглолт нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд удаан хүлээсэн эргэн ирэлт болж байна.
Тоглолтын тасалбарын үнэ 799 хонконг доллароос эхлэх аж. Уран бүтээлчийн урьдчилсан тасалбарын худалдаа есдүгээр сарын 23-нд эхлэх бол “Live Nation”-ийн гишүүдийн урьдчилсан худалдаа мөн өдөр зохион байгуулагдана. Харин бүх нийтэд зориулсан тасалбарын худалдаа есдүгээр сарын 24-нд эхлэхээр төлөвлөжээ.
“The Romantic Tour” аялан тоглолтын хүрээнд Bruno Mars Азийн бусад орнуудаар мөн аялах бөгөөд түүний тоглолтууд бүс нутгийн хөгжмийн зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

