Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна
Кино

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

Урлаг Урлаг29/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын MBC телевизийн шинэ цуврал “A Bona Fide Killer” үзэгчдийн анхаарлыг татаж, эхний зургаан ангиа гаргасны дараа улсын хэмжээнд 10 хувийн үзэгчийн рейтингийг давж, өөрийн гардаг цагийн бүсдээ тэргүүлжээ.

Тус бүтээлд жүжигчин Гон Хё Жин “Загасчин” хэмээх нууц нэртэй гэрээт алуурчны дүрийг бүтээж байна. Гэвч түүний жинхэнэ дүр төрх нь огт өөр. Тэр бол дөрвөн настай охиноо өсгөж буй жирийн нэг ажилчин ээж Ю Бона юм.

Гаднаасаа электроникийн компанийн борлуулалтын багийн ажилтан мэт харагддаг Бона үнэн хэрэгтээ хуулийн цоорхойгоор хөнгөн ял авч, шийтгэлээс мултарсан харгис гэмт хэрэгтнүүдийг онилдог нууц алуурчин ажээ. Хүүхэд асрах чөлөөнөөсөө ажилдаа эргэн орсон тэрээр өдөр нь ээж, ажилтан байх үүргээ гүйцэтгэж, шаардлагатай үед амь насанд аюултай даалгавар биелүүлдэг давхар амьдралтай.

Гэвч Бонагийн нууц амьдрал аажмаар илчлэгдэх аюултай нүүр тулна. Сэтгүүлч нөхөр Квон Тэ Сон болон мөрдөгч И Дон Жин нар “Загасчин” хэмээх алуурчны жинхэнэ хэн болохыг мөрдөн шалгаж эхэлснээр үйл явдал улам хурцаддаг байна.

Ийнхүү “A Bona Fide Killer” нь триллер,  тулаан, гэр бүлийн драм болон ажилчин ээжийн өдөр тутмын амьдралыг хослуулснаараа үзэгчдийн сонирхлыг татсан бүтээлүүдийн нэг болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026
Кино Урлаг

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.