Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов
Оддын амьдрал

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

Урлаг Урлаг03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт дотнын найз Жорж Клунид түүнийг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн шоглосон мэндчилгээ илгээжээ. Тодруулбал, Венецийн олон улсын кино наадмын үеэр жүжигчин Жорж Клуни кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, нэр хүндтэй шагнал хүртсэн. Энэ үеэр Брэд Питтийн илгээсэн тусгай мэндчилгээг жүжигчин Лора Дерн тайзан дээрээс уншиж олныг хөгжөөжээ.

Брэд Питт захидалдаа Жорж Клуниг олон талаараа онцгой чадвартай нэгэн хэмээн магтсан бөгөөд түүнийг алиа хөгжилтэй, өгөөмөр, авьяаслаг жүжигчин, сайн аав, халамжтай нөхөр төдийгүй дэлхийн сайн сайхны төлөө санаа тавьдаг хүн хэмээн тодорхойлсон байна.

Харин захидлынхаа төгсгөлд тэрбээр найзыгаа хөгжилтэйгээр шоглож, Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн онцолсон нь ёслолд оролцогчдын инээдийг хүргэжээ.

Брэд Питт болон Жорж Клуни нар Холливудын хамгийн дотно нөхөрлөдөг жүжигчдийн тоонд ордог. Тэд өмнө нь “Ocean’s” киноны цувралд хамтран тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд “Wolfs” кинонд дахин нэгдсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

03/09/2026
Оддын амьдрал Урлаг

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026
Оддын амьдрал Урлаг

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.