Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов
Оддын амьдрал

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

Урлаг Урлаг03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт дотнын найз Жорж Клунид түүнийг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн шоглосон мэндчилгээ илгээжээ. Тодруулбал, Венецийн олон улсын кино наадмын үеэр жүжигчин Жорж Клуни кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, нэр хүндтэй шагнал хүртсэн. Энэ үеэр Брэд Питтийн илгээсэн тусгай мэндчилгээг жүжигчин Лора Дерн тайзан дээрээс уншиж олныг хөгжөөжээ.

Брэд Питт захидалдаа Жорж Клуниг олон талаараа онцгой чадвартай нэгэн хэмээн магтсан бөгөөд түүнийг алиа хөгжилтэй, өгөөмөр, авьяаслаг жүжигчин, сайн аав, халамжтай нөхөр төдийгүй дэлхийн сайн сайхны төлөө санаа тавьдаг хүн хэмээн тодорхойлсон байна.

Харин захидлынхаа төгсгөлд тэрбээр найзыгаа хөгжилтэйгээр шоглож, Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн онцолсон нь ёслолд оролцогчдын инээдийг хүргэжээ.

Брэд Питт болон Жорж Клуни нар Холливудын хамгийн дотно нөхөрлөдөг жүжигчдийн тоонд ордог. Тэд өмнө нь “Ocean’s” киноны цувралд хамтран тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд “Wolfs” кинонд дахин нэгдсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.