“Оскар”-ын шагналт жүжигчин Зои Салданья “Lioness” цувралын гуравдугаар улирлын гол дүр Жо Макнамарагийн дүрээр дахин олны анхаарлыг татаж байна. Гуравдугаар улирлын долдугаар ангиар түүний дүрийн хувь заяа тодорхой болсон бөгөөд энэ нь Салданьягийн тус цувралд бүтээж буй дүрийн хамгийн хүнд сорилтуудын нэг болжээ.
Салданья “Lioness” цувралд зөвхөн гол дүрийг бүтээхээс гадна гүйцэтгэх продюсероор ажилласан юм. Тейлор Шериданы бүтээсэн уг цувралын гуравдугаар улирал 2026 оны наймдугаар сарын 2-нд “Paramount+” платформоор нээлтээ хийсэн.
Зои Салданья 2025 онд “Emilia Pérez” киноны Рита Моро Кастрогийн дүрээрээ шилдэг туслах эмэгтэй жүжигчин төрөлд “Оскар”-ын шагнал хүртсэн. Мөн тэрбээр “Avatar: Fire and Ash” кинонд Нейтиригийн дүрээр эргэн ирсэн бөгөөд уг франчайзын дараагийн хоёр ангид мөн тоглохоор болжээ. “Avatar 4” 2029 онд, “Avatar 5” 2031 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Мөн түүний сүүлийн үеийн уран бүтээлд “Pixar”-ийн “Elio” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан ажил нь мөн багтана. Харин жүжигчин удахгүй “Riverrun” драмын кинонд тоглох бөгөөд уг бүтээл одоогоор пост-продакшны шатанд явж байна. Түүнчлэн Мэттью Макконахитэй хамт “Positano” кино болон Марк Руффалотой хамтран тоглох шинжлэх ухааны уран зөгнөлт драм “Don’t Forget Me Tomorrow” зэрэг төслүүдэд оролцохоор болжээ.

