Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээлээ
Үзэсгэлэн

Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээлээ

Урлаг Урлаг15/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “МОНГОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Хаан” галерейд өнгөрсөн баасан гараг /2026:09:11/-т нээлтээ хийлээ.

Уран бүтээлчийн хувьд Ц.Цэгмэд урлагийг “Дээд ертөнцийн санааг зүрх сэтгэлээрээ мэдэрч, бие махбодын гүн мэдрэмжээр нээн илрүүлэх үйл явц” хэмээн тодорхойлдог. Түүний уран бүтээлийн үзэл баримтлалын цөмд зөн совин, онгодын чөлөөт урсгал оршдог бөгөөд зураач хүн оюун бодлын хүлээсээс ангижирч, дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх үед далд ертөнцийн мөн чанарыг бүтээлээрээ хүргэх боломжтой хэмээн үздэг. Энэ үзэл санаа нь түүний бүтээлүүдийн өнгө, зураасны хөдөлгөөн, орон зайн зохиомж, цаг хугацааны мэдрэмж зэргээр илэрч, нэгэн цогц уран сайхны хэллэгийг бүрдүүлдэг.

“МОНГОЛ” үзэсгэлэнгээрээ дамжуулан зураач Ц.Цэгмэд Монголын уламжлалт сэтгэлгээ, байгаль дэлхий, хүн төрөлхтний оршихуйн холбоог өөрийн уран бүтээлийн өнцгөөс харуулж байна. Үзэсгэлэнгийн нэрнээс эхлээд бүтээл бүрд шингэсэн бэлгэдэл, дүрслэл нь Монголын тухай ойлголтыг зөвхөн газар нутаг, түүх соёлоор хязгаарлахгүйгээр оршихуй, сэтгэлгээ, байгальтайгаа харилцах харилцааны түвшинд илэрхийлснээрээ онцлог юм.

Монголын уламжлалт соёл, буддын гүн ухаан, байгаль дэлхий болон хүний оршихуйн холбоог өөрийн өвөрмөц уран сайхны хэллэгээр илэрхийлдгээрээ түүний бүтээлүүд онцлогтой бөгөөд Европын уран зургийн техник, арга барилыг олон жилийн турш судалж, тэдгээрийг монгол сэтгэлгээ, бэлгэдэлтэй хослуулан бүтээлүүддээ тусгаж ирсэн уран бүтээлч юм.

“МОНГОЛ” үзэсгэлэн есдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үйл хөдлөл ба орон зайн илэрхийлэл” уран баримлын үзэсгэлэнг дэлгэж байна

14/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Нарны талст II” үзэсгэлэнг “HUE арт” галерейд дэлгэжээ

12/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

11/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026

Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээлээ

15/09/2026

Үндэсний урлагийн их театр, Пусан хотын Үндэсний урлагийн төвтэй хамтран ажиллана

15/09/2026

ФОТО: “Хараал хүрсэн хот” киноны нээлтээс

15/09/2026

Улсын филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт болно

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.