Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Маск” продакшн албан ёсоор тарлаа
Кино

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

Урлаг Урлаг21/09/2026Шинэчлэгдсэн:21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2006 оны наймдугаар сарын 7-нд  үүсгэн байгуулагдаж, хошин урлагийн тоглолтууд, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн “Маск” продакшны 20 жилийн энэ онд тохиож буй.

Тэгвэл тус продакшн эл ойдоо зориулан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны кино бүтээсэн нь тус хамт олны хамгийн сүүлчийн уран бүтээл болохыг зарлалаа. Тодруулбал, “Маск” продакшны захирал, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан NTV телевизийн “Алтан Маск” нэвтрүүлэгт оролцох үеэрээ эл мэдэгдлийг хийсэн юм.

Тус продакшн өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Инээхэд зиндаа хэрэггүй”, “Mask Show”, “Их хотын жиргээ”,  “Масктай Монгол” гэхчилэн тоглолтуудыг тайзнаа тавьжээ. Мөн “Би гишүүн баймааргүй байна”, “No Wifi Zone”, “Баярлалаа, Ааваа” зэрэг контонт, түүнчлэн “Хайр, харуусал”,  “Соёлын довтолгоо” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож байв.

Ташрамд дурдахад, “Маск” продакшны хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны кино яг одоо кинотеатруудаад үзэгчдэд хүрч буй.  “Маск” продакшн, “Reaction” продакшн, “Милл” кино компанийн хамтын бүтээл “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны зохиолыг Д.Мөнхбат, Т.Цолмон, А.Баяртсайхан нар хамтран бичиж, ерөнхий продюсероор Х.Цасчихэр, ерөнхий найруулагчаар Д.Мөнхбат ажиллажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026
Кино Урлаг

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.