Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Валентин, Валентина хоёр” жүжгийн гол дүрд Ц.Цэлмэг, Т.Намсрай нар тоглоно
Театр

“Валентин, Валентина хоёр” жүжгийн гол дүрд Ц.Цэлмэг, Т.Намсрай нар тоглоно

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Оросын нэрт зохиолч, драматург Михаил Рощины зохиол “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмыг аравдугаар сарын 13-наас үзэгчдийн хүртээл болгоно.

УДЭТ-ын 96 дахь үзвэрийн жилийн нээлтийг хийх “Валентин” саунд драмд хайр, дурлал, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийн тухай өгүүлэх бөгөөд УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Валентинад Ц.Цэлмэг, Валентинд Т.Намсрай нар тоглоно.

“Бид цаг хугацааны хурдтай эрин зуунд амьдарч байна. Аливааг бүрэн ойлгоогүй байж хариулдаг, сонсож дуусалгүй төсөөлдөг, бусдыг бүрэн таниагүй байж өөрийнхөөрөө дүгнэж байна. Дэргэдээ байгаа хамгийн хайртай нэгнээ ойлгохгүй хэмжээнд хүрчээ” гэж найруулагч үзэл санаагаа тусгаж байна.

Энэхүү жүжигт хөгжим нь чухал үүрэг гүйцэтгэж үйл явдлын салшгүй хэсэг болно. 1970–1980-аад оны өнгө аястай дуу, хөгжмүүд тухайн цаг үеийг харуулахаас илүүтэй дүрүүдийн дотоод ертөнцийн зөрчлийг илэрхийлнэ. Хэлж чадаагүй үгс, нуугдмал орь хүслэн, айдас, хайр дурлал, ганцаардал бүгд хөгжмийн хэлээр амь орно. Хөгжимчид тайзан дээр жүжигчидтэй мөр зэрэгцэн тоглох бөгөөд тэд жүжгийн туршид дүр болон хувирна.

“Валентин, Валентина хоёр” жүжиг бол ердийн нэг хайр дурлалын түүх биш энэ цагийн үзэгчдэд амьдралаа тольдон харах боломж олгох амьд драм юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Монгол хаан” жүжгийг ОХУ-ын алдарт Марийнский театрын Приморскийн тайзнаа тоглолоо

21/09/2026
Кино Урлаг

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

21/09/2026
Театр Урлаг

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026

“Валентин, Валентина хоёр” жүжгийн гол дүрд Ц.Цэлмэг, Т.Намсрай нар тоглоно

21/09/2026

“Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ

21/09/2026

“Өндөр гэгээн”-ий нөлөөлөл

21/09/2026

“Монгол хаан” жүжгийг ОХУ-ын алдарт Марийнский театрын Приморскийн тайзнаа тоглолоо

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.