Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв
Театр

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

Урлаг Урлаг22/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Кейт Бланшетт театрын тоглолтын үеэр гар утсаараа бичлэг хийхгүй байхыг үзэгчдээс хүсчээ. Австралийн жүжигчин Бланшетт Лондон хотын Үндэсний театрт “Electra/Persona” жүжигт тоглож буй юм. Тэрбээр өнгөрсөн баасан гараг /2026.09.18/-т болсон тоглолтын төгсгөлд тайзан дээрээс үзэгчдэд хандан, театр бол хүмүүс утас болон бусад зүйлд сатааралгүйгээр нэг дор цуглаж, тоглолтыг хамтдаа мэдрэх цөөн газрын нэг гэдгийг хэлжээ.

Мөн тэрбээр “Тоглолтын төгсгөлд жүжигчдийн бичлэгийг хийх нь бидэнд таатай санагдаж болох ч жүжгийн үеэр бичлэг хийхгүй байхыг хүсье. Энэ нь дараагийн үзэгчдэд тоглолтыг бүрэн мэдрэх боломжийг алдагдуулдаг” гэж хэлсэн байна. Бланшеттийн энэ үгийг үзэгчид алга ташилтаар хүлээн авчээ.

Театрт байсан нэгэн үзэгчийн мэдээлснээр, Бланшетт жүжгийн үзэгдэл хоорондох завсарлагааны үеэр нэг хүн бичлэг хийж байгааг анзаарсан байна. Тухайн үед жүжигчид тайзан дээр байсан бөгөөд нүүр будалтаа хийж, ажилтнууд тайзыг цэвэрлэж байжээ. Бланшетт бичлэг хийж буй хүнийг хараад тайзны урд хэсэгт очин, хуруугаараа “үгүй” гэсэн дохио өгсөн байна. Улмаар тоглолтын төгсгөлд үзэгчдэд энэ талаар дахин сануулжээ.

“Electra/Persona” жүжиг нь найруулагч, зохиолч Бенедикт Эндрюсийн бүтээл юм. Энэ нь эртний Грекийн алдартай зохиолч Софоклын “Электра” эмгэнэлт жүжиг болон Шведийн найруулагч Ингмар Бергманы “Persona” киног нэгтгэсэн бүтээл юм.

Жүжиг аравдугаар сарын 10 хүртэл тоглогдох бөгөөд Бланшетт жүжигчин Нина Хосстой хамт гол дүрүүдийг хуваан бүтээж байна. Аль жүжигчин ямар дүрд тоглохыг тоглолт бүрийн өмнө тайзан дээр зоос шидэж шийддэг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна

06/11/2026
Театр Урлаг

“Монгол туургатан” театр Буриад Улсад хамтарсан тоглолт хийлээ

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.