1980-аад оны Монголын өнгө төрх, уур амьсгал, эрчүүдийн нөхөрлөл, хүч чадал, хүн чанарыг өгүүлэх “ОВГОР” уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болоод буй.
Кино багийн зүгээс үзэгчдэдээ зориулан улаан хивсний ёслолын үеэр “ОВГОР” киноны нээлтийг биечлэн үзэж, тусгай арга хэмжээний нэгэн хэсэг болох боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн тусгай үзвэрт зориулан ердөө 100 тасалбар худалдаалагдах юм.
Тусгай үзвэрийн хүрээнд 1980-аад оны Монголын ахуй, соёл, тухайн үеийн уур амьсгалыг орчин, хувцаслалт болон арга хэмжээний зохион байгуулалтаар дамжуулан үзэгчдэд мэдрүүлэхээр төлөвлөжээ. Нээлтийн зочдыг 1980-аад оны хэв маягийг илэрхийлсэн хувцаслалтаар хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Нээлтийн тусгай үзвэрийн мэдээлэл:
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 7
- Дресс код: 1980-аад оны хэв маяг
- Тасалбарын тоо: 100 ширхэг
- Тасалбар авах: https://ticket.mn/event/3249
“ОВГОР” уран сайхны кино 2026 оны аравдугаар сарын 8-наас бүх кинотеатруудаар албан ёсоор үзэгчдийн хүртээл болно.


