Төрийн соёрхолт дуучин Д.Болдын нэрийг ашиглаж хуурамч цахим хуудас нээжээ. Энэ талаар дуучин Д.Болд “Миний нэрийг ашиглаж байгаа хуурамч цахим хаяг байна шүү. Энэхүү хуурамч хаяг ашиглаж байгаа хүмүүст хандаж “Хаягаа хаагаарай” гэж хэлмээр байна. Мөн фэйсбүүкийн найзуудаа хэлж өгч туслаарай” хэмээн бичжээ. Мөн дуучин Д.Болд зарим нэг хүн хуурамч хаяг нээж хүний нэр төрд халдахгүй байхыг анхааруулсан байна. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Болд “Монгол поп 2” цомогт орж байгаа “Монгол түмэн” дууны клипний намрын зураг авалтаа эхлүүлээд байгаа аж.
Д.НЭРГҮЙ