Дэлхийн алдарт дуучин Бруно Марс “Spotify”-н энэ сарын сонсогчдын тоогоор бусдыгаа тэргүүлж байна. 2026 оны есдүгээр сарын байдлаар түүний дууг сүүлийн 28 хоногт сонссон давтагдашгүй хэрэглэгчдийн тоо 132 саяд хүрчээ.
Түүний араас Рианна 116 сая, Жастин Бибер 116 сая, The Weeknd 114 сая, Тейлор Свифт 100 сая гаруй сонсогчтойгоор жагсаж байна.
Бруно Марс энэ оны хоёрдугаар сарын 27-нд “The Romantic” нэртэй шинэ цомгоо гаргасан. Уг цомог нь 2016 онд гаргасан “24K Magic”-аас хойш түүний гаргасан ганц цомог бөгөөд “Billboard 200” жагсаалтыг тэргүүлсэн юм.
Цомгийн гол сингл болох “I Just Might” мөн “Billboard Hot 100” жагсаалтаыг тэргүүлэн дебют хийж, Бруно Марсын карьер дахь нэгдүгээрт жагссаг 10 дахь дуу болсон байна.
Түүнчлэн Lady Gaga-тай хамтарсан “Die With A Smile”, Rose-тэй хамтарсан “APT.” зэрэг сүүлийн үеийн хит дуунууд нь “Spotify”-д өндөр хандалттай хэвээр байгаа нь түүний сарын сонсогчдын тоонд нөлөөлж байна.

