Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Райан Гослинг 46 нас хүрлээ
Кино

Райан Гослинг 46 нас хүрлээ

Урлаг Урлаг12/11/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Романтик драм, сэтгэлзүйн кино, тулаант бүтээл болон мюзикл гээд төрөл бүрийн дүрийг чадварлаг бүтээдэг Холливудын жүжигчин Канадын жүжигчин Райан Гослинг өнөөдөр 46 нас хүрч байна.

Райан Томас Гослинг 1980 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Канадын Онтарио мужийн Лондон хотод төрсөн. Тэрбээр эгч Мэндигийн хамт өссөн бөгөөд бага насныхаа ихэнх хугацааг Онтарио мужийн Корнуолл хотод өнгөрүүлжээ.

Түүний урлагийн замнал тун эрт эхэлсэн. 1993 онд 12 настайдаа “The All New Mickey Mouse Club” телевизийн нэвтрүүлгийн шалгаруулалтад тэнцэж, залуу жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. Тус нэвтрүүлэгт тэрээр Бритни Спирс, Жастин Тимберлейк, Кристина Агилера зэрэг хожим дэлхийн хэмжээний од болсон уран бүтээлчидтэй хамт оролцож байв.

Үүний дараа “Goosebumps”, “Are You Afraid of the Dark?”, “Breaker High” зэрэг телевизийн бүтээлүүдэд тоглож, 1998 онд “Young Hercules” цувралын гол дүрийг бүтээжээ. Ийнхүү хүүхэд, өсвөр наснаасаа камерын өмнө ажилласан туршлага нь түүний жүжигчний ур чадварын суурь болсон юм.

Гослинг 2001 онд “The Believer” кинонд неонацист үзэлтэй еврей залуугийн дүр бүтээж, жүжигчний хувьд анхаарал татсан юм. Тус кино “Sundance” кино наадмын гранпри шагнал хүртсэн нь түүний карьерын эхний томоохон амжилт байлаа.

Харин 2004 онд “The Notebook” романтик драмд Рэйчел МакАдамстай хамтран тоглосноор дэлхий даяар алдаршжээ. Тэрбээр Ноа Калхауны дүрээр хайр дурлал, үнэнч сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон дүрийг бүтээж, олон улсын үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.

Киноны амжилтын дараа Гослинг романтик дүрээр хязгаарлагдахыг хүссэнгүй. 2006 онд “Half Nelson” кинонд хар тамхины хамааралтай багшийн дүрийг бүтээж, Академийн шагналын шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд анх удаа нэр дэвшсэн байна.

2010 онд “Blue Valentine” кинонд Мишель Уильямстай хамтран тоглож, гэр бүлийн харилцаа, хайр дурлалын ээдрээтэй түүхийг дэлгэцнээ амилуулсан. Харин 2011 онд түүний карьерын хувьд онцгой жил болж, “Crazy, Stupid, Love”, “Drive”, “The Ides of March” зэрэг гурван өөр төрлийн кинонд тогложээ.

“Drive” кинонд бүтээсэн нэр нь тодорхойгүй, дуу цөөнтэй жолоочийн дүр нь түүний жүжиглэх арга барилын нэгэн онцлогийг харуулсан. Харин “Crazy, Stupid, Love” кинонд Стив Карелл, Эмма Стоун нартай хамтран тоглож, инээдмийн болон романтик дүрд ч чадварлаг гэдгээ баталсан юм.

2016 онд “La La Land” мюзикл кинонд Эмма Стоунтай дахин хамтран ажиллаж, жазз хөгжимчин болох мөрөөдөлтэй Себастианы дүрийг бүтээв. Тус кино 14 төрөлд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж, зургаан шагнал хүртсэн бөгөөд Гослинг шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд дахин нэр дэвшсэн байна. Мөн тэрбээр “Алтан бөмбөрцөг” шагналын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.

2017 онд “Blade Runner 2049” кинонд Харрисон Фордын хамт тоглож, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны ертөнцөд хүчтэй дүр бүтээсэн. 2018 онд сансрын нисэгч Нил Армстронгийн дүрийг “First Man” кинонд амилуулсан бол 2022 онд “The Gray Man” тулаант кинонд тоглосон юм.

2023 онд найруулагч Грета Гервигийн “Barbie” кинонд Кенийн дүрийг бүтээсэн нь Гослингийн карьерын бас нэгэн томоохон амжилт болов. Марго Роббигийн Барбигийн эсрэг дүр болох Кен нь анхандаа хөнгөн, инээдмийн дүр мэт харагдавч киноны явцад өөрийн үнэ цэнэ, байр суурийг хайж буй дүр болон хөгждөг.

Тэрбээр уг кинонд “I’m Just Ken” дууг дуулж, хөгжим, бүжиг, хошин жүжиглэлтийг хослуулсан үзүүлбэрээрээ олны анхаарлыг татсан. Энэхүү дуу нь “Оскар”-ын шилдэг эх дуу төрөлд нэр дэвшсэн бөгөөд Гослинг өөрөө туслах дүрийн шилдэг жүжигчний төрөлд Академийн шагналд гурав дахь удаагаа нэр дэвшжээ.

2024 оны “Оскар”-ын тайзан дээр “I’m Just Ken” дууг амьдруулсан түүний үзүүлбэр тухайн үдшийн хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болсон юм.

Райан Гослинг зөвхөн жүжигчин төдийгүй хөгжимчин, дуучин юм. Тэрбээр Зак Шилдстэй хамтран “Dead Man’s Bones” нэртэй хөгжмийн хамтлаг байгуулж, 2009 онд анхны цомгоо гаргасан. Уг цомогт өөрийн өвөрмөц альтернатив рок, готик өнгө аястай хөгжмийг багтаажээ.

Мөн 2014 онд “Lost River” уран зөгнөлт киногоор найруулагчийн анхны бүтээлээ толилуулсан. Тэрбээр кино зохиолыг бичиж, продюсерээр ажилласан бөгөөд өөрийн уран бүтээлийн хүрээг жүжиглэлтээс цааш тэлэхийг зорьж ирсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026
Кино Урлаг

“Хэт их хайр” кинонд Өмнөд Солонгосын жүжигчин Ү Сон Мин тоглож байна

12/11/2026
Кино Урлаг

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

12/11/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо Өмнөд Солонгост хийнэ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.