“Монсудар” хэвлэлийн газраас Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” романыг уншигчдад хүргэж байна.
“Толгодын бүдэг бараа” нь Казүо Ишигүро зохиолчийн анхны роман юм. Английн Faber & Faber хэвлэлийн газар түүний богино өгүүллэгүүдээс гурвыг нь шинэ зохиолчдыг танилцуулах эмхэтгэлдээ оруулахаар болжээ. Хэвлэлийн газар түүнээс ямар нэг өөр бүтээл байгаа эсэхийг асуухад тэрбээр “Би магистерын зэрэг хамгаалахдаа бичсэн дипломын ажил болох “Толгодын бүдэг бараа” зохиолынхоо 30 хуудсыг өгсөн. Харин тэд надад урьдчилгаа болгон 1000 фунт санал болгосон. Энэ нь тухайн үеийн оюутны тэтгэлэгтэй минь тэнцэх хэмжээний мөнгө байв. Тэгээд л би номынхоо үлдсэн хэсгийг бичсэн” гэжээ. Ийнхүү тэрбээр уг номоороо Уинифред Холтбийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

