“Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирын ээлжит түүхэн төсөл “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болсон.
Нэрнээсээ л тусгаар тогтнол эх орон бидэнд ямар үнэ цэнээр олдсныг харуулж, түүхийн үнэ цэнийг ойлгуулсан эл уран бүтээл тун удахгүй зөвхөн “Skymedia”-д байршихаар болжээ.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Тамир, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, жүжигчин Б.Одончимэг, А.Ганчимэг, Э.Тодгэрэл нар тоглосон юм.
Харь гүрний эрхшээлд хоёр зуун жил дарлуулж, Монгол гэж улс үгүй ч байж мэдэх аюулаас ноёдын уран ухаан, тэсвэр тэвчээр, эр зоригоор өнөөгийн бидний эрхлэн байгаа эх орны тусгаар тогтнолыг яаж олж авсныг “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

