Холливудын жүжигчин Холли Берри залуу жүжигчин Зендеятай дотно харилцаатай байдгаа хуваалцаж, ирээдүйд түүнтэй нэг уран бүтээлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ярьжээ.
60 настай Берри Лос-Анжелест болсон “Create & Cultivate” арга хэмжээний үеэр “People”-д ярилцлага өгөхдөө Зендеяг “хөөрхөн дүү” хэмээн өхөөрдөж, түүний карьер болон уран бүтээлийг үргэлж дэмждэг гэдгээ хэлсэн байна.
“Бид хоорондоо ярилцдаг. Тэр үнэхээр хөөрхөн. Хэзээ нэгэн өдөр түүнтэй хамт ямар нэгэн бүтээл хийхийг маш их хүсдэг. Тийм боломж гарна гэж найдаж байна” хэмээн Берри ярьжээ.
Берри Зендеягийн уран бүтээл төдийгүй өөрийн үеийн залууст үзүүлж буй нөлөөг нь өндрөөр үнэлдэг аж. Тэрбээр Зендеяг өөрийн үеийнхэндээ олон талаар шинэ жишиг тогтоож буй уран бүтээлч гэж тодорхойлж, түүгээр бахархдаг гэдгээ онцолсон байна.
Одоогоор Холли Берри, Зендея нарыг хамтад нь тоглуулах кино, телевизийн төсөл албан ёсоор зарлагдаагүй байна. Гэсэн ч Берри ирээдүйд хоёр жүжигчин нэг бүтээл дээр хамтрах боломж гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

