Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Малтепед зохион байгуулагдах Евро Азийн театруудын холбооны “ETA 2026” олон улсын чуулга уулзалт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Олон улсын театрын уран бүтээлчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл нэгэн дор чуулж, туршлага, үзэл санаа, уран бүтээлээ хуваалцан, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох энэхүү чуулга уулзалтад манай улсаас Улсын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлч, жүжигчин Р.Янжиндуламдаа оролцохоор болжээ.

