Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Залуу жүжигчин Д.Дөлгөөншүр “Баян аниа” инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” байна
Кино

Залуу жүжигчин Д.Дөлгөөншүр “Баян аниа” инээдмийн уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” байна

Урлаг Урлаг28/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Баян аниа” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн баасан гараг /2026.09.25/-аас олны хүртээл болж эхлээд буй. Уг киноны гол дүрд залуу жүжигчин Д.Дөлгөөншүр тогложээ.

Цахим орчинд Хоронзон гишүүн гэх дүрийг бидний хэзээний танил мэт болтол хоногшуулсан залуу жүжигчин Д.Дөлгөөншүр Улаанбаатар хотод төрж, Баянхонгор аймагт өсжээ. Хоёрдугаар ангийн сурагч байхдаа “Уран жиргээ” уран уншлагын улсын уралдаанд түрүүлж, түүнээс хойш урлагтай холбогдон, театрт л өнждөг хүүхэд байжээ. Тэрбээр СУИС-ийг 2022 онд найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн шавь. Сургуулиа төгссөнөөс хойш МҮОНРТ-ийн “Өглөөний хөтөлбөр”-т ассистент найруулагч, Монголын радиод нэвтрүүлэгч, NTV телевизэд эвлүүлэгч зэрэг ажлууд хийж байжээ. Харин өөрөө жүжиглэх дуртай учир видео контент хийхээр шийдээд мэргэжил нэгт үеийн залуустайгаа хамтран контент хийж эхэлсэн нь түүнийг олон нийтэд таниулаад буй юм.

“Баян аниа” инээдмийн уран сайхны киноны зохиолыг Э.Баасандорж бичиж, О.Сэргэлэн найруулжээ. Дүрүүдэд Д.Дөлгөөншүрээс гадна жүжигчин Р.Сүхболд, Ж.Мөнхсайхан, Х.Цасчихэр, Н.Энхзаяа, М.Саранцэцэг нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026
Кино Урлаг

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026
Кино Урлаг

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.