Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ
Нийгэм

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

Урлаг Урлаг29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын Шанхай хотод “WorldSkills Shanghai 2026” дэлхийн ур чадварын олимпиад болж өндөрлөлөө.

Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү уралдаанд 70 гаруй орны шилдэг 1400 орчим оролцогч 64 төрлөөр ур чадвараа сорьжээ. Мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоо, сургалтын чанар, ур чадварын түвшнээ харьцуулан үнэлж, цаашид стандартаа хэрхэн ахиулах боломж, чиглэлээ тодорхойлох томоохон талбар болсон 68 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас 12 залуу мэргэжилтэн ур чадвараа сорьсон байна. Энэхүү тэмцээний гагнуурын төрөлд өрсөлдсөн Г.Номин “Best of Nation Award” шагналын эзэн болсон бөгөөд монгол улсын баг тамирчдаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй оролцогчоор тодорчээ. Түүнчлэн CNC токарийн төрөлд оролцогч С.Эрхэмбилэг нөхөрсөг тэмцээнд мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд ур чадвар, орчин үеийн технологи, инновацыг хослуулсан үзүүлбэрүүд багтсан бөгөөд ур чадвар нь технологийн хөгжил, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээл болон залуучуудын карьерын хөгжилтэй салшгүй холбоотой болохыг харуулжээ. Мөн хүн, хиймэл оюун ухаан, робот технологийн хамтын ажиллагааг харуулсан үзүүлбэрээр хүний ур чадвар болон технологийн дэвшлийн уялдаа холбоог онцоллоо. Түүнчлэн таван тивийн залуус ур чадвар эзэмшсэн туршлага, мэргэжлийн хөгжлийн талаарх түүхээ хуваалцсан нь ур чадварын боловсрол нь залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ирээдүйн боломжид чухал ач холбогдолтойг илэрхийлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Баруун тайгын намар

30/09/2026

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

30/09/2026

Бекхэмийн гэр бүлийн бизнес ашигтай ажиллаж, 51 сая ам.долларын ногдол ашиг хүртжээ

29/09/2026

Женнифер Лопес хүүхдүүд нь тусдаа амьдрах болсонд сэтгэл хөдөлж, уйлж байгаагаа ярьжээ

29/09/2026

Линдси Лохан “Netflix”-ийн шинэ романтик кинонд тоглоно

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.