Улс тунхагласны баярыг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.
Тодруулбал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг арваннэгдүгээр сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд тоглох юм.
Уг жүжгийг өнгөрөгч есдүгээр сард “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д толилуулсан. Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулсаны дотор “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болсон билээ.


