Монголын театрын музейд “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд 100 жил”-ийн ойд зориулсан “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” сэдэвт үзэсгэлэн үргэлжилж байна.
Үзэсгэлэнд түүхэн гэрэл зураг 60, гэр бүлийн амьдрал, түүхийг өгүүлсэн баримт 30, эд өлгийн зүйл 40, архивын баримт 40, ном хэвлэл 30, нийт 200 гаруй үзмэрийг дэглэн үзүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам, Франц Улсын Элчин сайдын яамны соёлын атташе, түүхэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцлоо.
Ирсэн зочид Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын “Эх орон” уртын дууг сонсож, Д.Тунгалаг “Тэнгэрлэг залуус үзэсгэлэн”, “Хувь дутсан тавилан” баримт киног толилуулав.
“Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


