Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Нийгэм

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Урлаг Урлаг29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын нэг болох Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент” спорт цогцолборын барилгын ажил албан ёсоор эхэллээ.

Энэхүү спорт цогцолбор нь хүүхэд, залуучууд болон иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломж, орчин нөхцөлөөр хангахын зэрэгцээ тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжих, спортын хөгжил, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм. Мөн уг төсөл нь хоёр улсын ард түмний найрамдал, харилцан ойлголцол, урт хугацааны хамтын ажиллагааг биеийн тамир, спортын салбараар дамжуулан улам бататгахын зэрэгцээ ирээдүй хойч үед өвлөгдөн үлдэх бүтээн байгуулалт болж буйгаараа онцлогтой.

Байршлын хувьд “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна. “Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Харин өдөрт 4500-6000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж, 8000-10000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай аж. 58,560 м2 талбай бүхий сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иог, спиннинг, дугуй зэрэг 19 төрлийн спортын үйл ажиллагааг явуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

“Нюанс” хамтлаг 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

29/09/2026

“Мөр” төслийн анхны галерейг Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ

29/09/2026

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.