Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ийн RM үзэсгэлэнгээ дэлгэнэ
Дуу хөгжим

BTS-ийн RM үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг01/10/2026Шинэчлэгдсэн:02/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS хамтлагийн ахлагч RM анх удаа өөрийн хувийн урлагийн цуглуулгыг музейн үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлнэ. “RM x SFMOMA: Between You and Me” нэртэй үзэсгэлэнг АНУ-ын Сан-Франциско хот дахь “SFMOMA” буюу Сан-Францискогийн Орчин үеийн урлагийн музейд зохион байгуулна.

Үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 3-наас 2027 оны хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд RM-ийн олон жилийн турш цуглуулсан орчин үеийн урлагийн бүтээлүүдийг танилцуулах юм.

Үзэсгэлэнд 140 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд RM өөрөө үзэсгэлэнгийн кураторын ажилд идэвхтэй оролцжээ. Тэрбээр бүтээлүүдийг сонгохоос гадна үзэсгэлэнгийн тайлбар, аудио хөтөчийн агуулгыг боловсруулахад оролцсон байна.

RM багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд уран бүтээлчийн хувьд өөрийн хөгжмийн карьерынхаа туршид дүрслэх урлагийн бүтээлүүдээс урам зориг авч ирсэн юм. Түүний цуглуулгад Пабло Пикассо, Анри Матисс, Марк Ротко зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна орчин үеийн уран бүтээлчдийн бүтээл багтдаг байна.

“SFMOMA”-ийн мэдээлснээр уг үзэсгэлэн нь RM-ийн урлаг, хөгжим болон хувийн амьдралын хоорондын холбоог харуулах зорилготой. Тэрбээр өөрийн цуглуулсан бүтээлүүдээр дамжуулан үзэгчдэд урлагийг хэрхэн мэдэрч, ойлгодог талаарх хувийн үзэл бодлоо хуваалцах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026
Дуу хөгжим Урлаг

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дуу хөгжим Урлаг

2027 оны “Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа

18/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.