Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Спортын наадамд оролцоход дэмжлэг үзүүллээ
Спорт

Спортын наадамд оролцоход дэмжлэг үзүүллээ

Урлаг Урлаг08/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cb81395713b531aae3aa7a643a2480c0cc5c9a044469678242014-10-08-10-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн “Инчёон-2014” Азийн спортын XVII наадамд Монгол Улсын баг тамирчид урамтай сайхан амжилт үзүүлж урьд өмнө азийн наадамд үзүүлж байсан амжилтуудаа ахиуллаа.

2015 оны хувьд Монгол Улсын баг тамирчид “Сочи-2014” Өвлийн олимпийн XXII наадам, Паралимпийн XI наадам, “Нанжин-2014” Залуучуудын зуны олимпийн II наадам, “Инчёон-2014” Азийн XVII наадмуудад амжилттай оролцож Азийн Паралимпийн XI наадамд Монгол Улсаа төлөөлөн хөгжлийн бэрхшээлтэй 65 тамирчин, багш дасгалжуулагч нарынхаа хамтаар орцохоор бэлтгэлээ хангаад байна.

“Инчёон-2014” Азийн XVII наадамд оролцох баг тамирчдын замын зардалд хөнгөлөлт үзүүлэх тухайСоёл, спорт, аялал жуулчлалын сайдынхүсэлтийг Зам тээврийн яам хүлээн авч МИАТ компаниар зорчсон тохиолдолд 30хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн бол Азийн Паралимпийн наадамд оролцох баг тамирчдад 50 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэнд нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Түүнчлэн ССАЖЯ-ны зүгээс 2014 онд зохиогдсон дээрх 5 наадамд оролцох оролцох үндэсний шигшээ баг тамирчдын зардлаас гадна бусад баг тамирчиддаа дараах дэмжлэгийг үзүүлсэн болно. Үүнд:

– “Сочи-2014” Өвлийн Олимпийн XXII наадам – 30 сая төгрөг

– “Сочи-2014” Өвлийн Паралимпийн XI наадам – 20 сая төгрөг

– “Нанжинь-2014” Залуучуудын Зуны Олимпийн II наадам – 30 сая төгрөг

– “Инчёон-2014” Азийн XVII наадам – 47 сая төгрөг

– “Инчёон-2014” Азийн Паралимпийн XI наадам – 40 сая төгрөгийн дэмжлэгийг тухайн спортын наадамд Монгол Улсын баг тамирчдыг зохион байгуулж оролцуулах эрх бүхий Төрийн бус байгууллагуудаар дамжуулан олгосон.

Өмнө нь томоохон наадмуудад оролцоход зөвхөн үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг төр хариуцдаг байсан бол 2013 оноос үндэсний шигшээ багийн бус тамирчдын зардалд дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд “Казань-2013” Оюутны Универсиад наадамд 260 сая төгрөг, “Кали-2013” Дэлхийн спортын наадамд (олимпийн бус төрлийн спортын төрлүүдийн наадам) 30 сая төгрөг, “Софи-2014” Дифлимпийн Зуны наадам (сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадам)-д 30 сая төгрөгийг тус тус тусгайлан нэр зааж төлөвлөгөөнд тусган дэмжлэг үзүүлсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.