Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ
Кино

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

Урлаг Урлаг09/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Эндрю Гарфилд “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы дүрийг бүтээхээсээ өмнө түүний талаар маш эерэг сэтгэгдэлтэй байсан ч Алтманы талаар илүү ихийг судлах тусам хүний тухай анхны ойлголт өөрчлөгдөж болдгийг мэдэрсэн гэж ярьжээ.

Лука Гуаданьиногийн найруулсан “Artificial” киноны Нью-Йоркийн кино наадам дахь дэлхийн нээлтийн үеэр Гарфилд Алтманыг анх АНУ-ын Конгресст мэдүүлэг өгч байхыг нь харснаа дурссан байна.

Гарфилд Алтманы дүрд бэлтгэхийн тулд хоёроос гурван сарын турш түүний ярилцлага, бичлэг болон бусад дүрс материалыг үзэж, ярианы өнгө, хөдөлгөөн, зан байдлыг нь судалжээ. Тэрбээр бодит хүний дүрийг бүтээхдээ тухайн хүнийг нэг талаас нь харуулахгүй байх нь чухал гэж үзсэн байна.

Мөн жүжигчин ийм дүр бүтээхэд ёс суртахууны тодорхой хариуцлага мэдэрсэн гэдгээ хэлжээ. Түүний үзэж буйгаар хүмүүс эрх мэдэл, бие даасан шийдвэрийнхээ тодорхой хэсгийг даатгаж буй хүчирхэг хүмүүсийн үйлдлийг аль болох тод харуулах шаардлагатай аж.

“Artificial” кино нь 2023 онд Алтман “OpenAI”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорч, хэдхэн хоногийн дараа эргэн томилогдсон үйл явдлыг голлон өгүүлдэг. Гарфилдоос гадна Юра Борисов Илья Суцкеверийн дүрд, Айк Баринхолц Илон Маскийн дүрд, Моника Барбаро Мира Муратигийн дүрд тогложээ.

“Artificial” киноны дэлхийн нээлт Нью-Йоркийн кино наадамд болж, “Neon” компани тус бүтээлийг арванхоёрдугаар сарын 25-нд кинотеатруудаар гаргахаар төлөвлөжээ. Кино нээлтийнхээ дараа шүүмжлэгчдээс хүчтэй эерэг үнэлгээ авч, Гарфилдийн тоглолтыг онцлон сайшаасан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголын анхны дохионы хэлмэрчтэй кино VOO-д байршиж, сайн жишиг тогтжээ

09/10/2026
Кино Урлаг

Жош Хартнетт “Хүмүүс л намайг 22 жилийн турш “завсарласан” гэж бодож байгаа” гэв

08/10/2026
Кино Урлаг

ФОТО: “ОВГОР” МУСК-ны нээлтээс

08/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026

“Нарны заллагатай айраг-2026” яруу найргийн наадам аравдугаар сарын 10-нд болно

09/10/2026

Улсын филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт боллоо

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.