Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс зуун урагш 60 км орчим зайд, Монгол Улсын зүүн хилийн заагт, Халхын голын баруун эрэгт Хэрээ уул оршдог. Хэрээ уулын оройд Монголчуудын бөө мөргөлийн шүтлэгийн тоогоор буюу 13 чулуун овоо засаж тахисан байдаг.
Археологийн салбарт “Хэрээ уулын суурин” гэж нэрлэгдсэн, дунд чулуун зэвсгийн үед хамаарах олдворыг 1967 онд эндээс малтан гаргажээ. Хөрсний дөрвөн үе давхаргын гурав үе нь чулуун зэвсгийн соёлт давхаргад хамаардаг байна. Энэхүү суурин нь Монголд олдсон хамгийн анхны дунд чулуун зэвсгийн үед хамаардгаараа онцлог.
Хэрээ уулаас хойхно, тал дунд Ор нугын хэлтгий байх бөгөөд дэргэд нь байх шарилаас дээж авч Япон улсад шинжлүүлэхэд 800 гаруй жилийн өмнөх шарил болохыг тогтоосон нь бий.

