Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Монгол төрийн тамга” хөшөөний суурийг шинэчлэхээр нураалаа
Дүрслэх урлаг

“Монгол төрийн тамга” хөшөөний суурийг шинэчлэхээр нураалаа

Урлаг Урлаг26/10/2026Шинэчлэгдсэн:27/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн ордны ард байрлах “Монгол төрийн тамга” хөшөөний суурь суулт өгч, нурах эрсдэл үүссэн тул шинэчлэн засварлах ажил эхлүүлжээ. Энэ хүрээнд хөшөөний суурийг буулган, бэхжүүлж, боржин чулуугаар шинэчлэхээр болсон байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хөшөөний суурь доош сууж, эвдрэл үүссэн тул ийнхүү засварлах шаардлага гарчээ. Засварын ажлыг дуусгасны дараа хөшөөг буцаан байрлуулахаар төлөвлөсөн байна.

“Монгол төрийн тамга” хөшөө нь Монгол Улсын төрийн бэлгэдэл, тусгаар тогтнол, төрт ёсны уламжлалыг илэрхийлдэг бүтээл юм. Иймээс хөшөөний суурийг шинэчлэх ажил нь зөвхөн тохижилтын бус, төрийн бэлгэдлийг бүрэн бүтэн хадгалан хамгаалах ач холбогдолтой.

Монгол төрийн тамганы хөшөө нь Монголын төр ёсны түүх, төрийн залгамж чанарыгилэрхийлсэн түүхэн дурсгал юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.

Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд, Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үе, 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгууд багтдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Ихэр ертөнц

22/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Ардын жүжигчин Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө 2026” гала үдэш болно

26/10/2026

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.