“Хас урлан” продакшны дэлгэцийн 20 дахь уран бүтээлээ “Аавдаа хайртай” нэртэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Уянгын драмын эл уран сайхны киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, түүний ач охин, жүжигчин Х.Баярмаа нар тогложээ.
Уран бүтээлчид “Энэхүү бүтээлээрээ дамжуулан аавынхаа ачлал, гэр бүлийн үнэ цэн, бидний амьдралд хамгийн энгийн мэт атлаа юугаар ч орлуулшгүй тэр л хайрын тухай та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм” хэмээн онцолжээ.
“Аавдаа хайртай” уянгын драмын киног арваннэгдүгээр сарын 10-наас бүх IPTV болон стриминг платформоор үзэх боломжтой.

