Тайзны уран бүтээлээс хэсэг хугацаанд хөндийрсөн жүжигчин Э.Намуун “Dolma” театрын бүтээл Жорж Оурэллийн “Амьтны ферм” мета драмын жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирж байна.
Аравдугаар сарын 30-наас Тусгаар тогтнолын ордны тайзнаа Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүргэх “Амьтны ферм” мета драмын жүжгийн дүрүүдэд Э.Намуунаас гадна Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглоно.
Жүжигчин Э.Намууны тухайд, “То bе or not tо bе” шоу нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ы шөнө” жүжигт тоглон уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Тэрбээр Тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын тайзны уран бүтээлүүдээс гадна “Цахлай нисэх гэж төрдөг”, “Хамтдаа” зэрэг телевизийн олон ангит кино, “Одод болох хүслэн”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” гэхчилэн уран сайхны кино зэрэг дэлгэцийн цөөхөн уран бүтээлд тоглосон ч ур чадвараараа гайхагддаг уран бүтээлч юм.
Тэрбээр 2025 онд “Галбингаа”, 2026 онд “Эгч нь эр хүн” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй уулзсан бол яг одоо кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болж буй “Ханхуур” пикчерсийн бүтээл “Овгор” уран сайхны киноны гүйцэтгэх продюсероор ажиллажээ.

