Холливудын жүжигчин, телевизийн хөтлөгч Вупи Голдберг ABC сувгийн “The View” ток шоу нэвтрүүлэгт олон жил ажилласаар байгаагийнхаа нэг шалтгааныг илэн далангүй хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “The View” нэвтрүүлэгт ажиллах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Сайн цалин шүү дээ. Үнэндээ гол шалтгаан нь энэ” хэмээн хошигнон хэлжээ.
Вупи Голдберг 2007 оноос эхлэн “The View” нэвтрүүлгийн хөтлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, 2007 оноос хойш тус шоуны гол хөтлөгчөөр ажиллаж байгаа юм. Нэвтрүүлэгт тэрбээр улс төр, нийгэм, соёлын сэдвээр бусад хөтлөгчидтэй санал бодлоо солилцож, зочидтой ярилцдаг.
Мөн “The View” нэвтрүүлгийг үндэслэгч Барбара Уолтерс түүнийг хөтлөгчөөр сонгосон нь өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлүүлэх зорилготой байсан хэмээн Голдберг дурсжээ. Тиймээс үзэгчдэд түүний байр суурь таалагдахгүй байсан ч өөрийн бодлоо хэлэхээс татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Вупи Голдберг 2007 онд “The View” нэвтрүүлэгт нэгдсэн бөгөөд энэ жил тус шоуны 20 дахь улиралд ажиллаж байна. Тэрбээр нэвтрүүлгийн түүхэн дэх тасралтгүй хамгийн удаан ажилласан хөтлөгч бөгөөд нийт ажилласан хугацаагаараа Жой Бехарын дараа бичигддэг аж.

