Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид өнгөрсөн пүрэв гараг /2026.10.29/-т Дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтан, тэдний гэр бүлийнхэн болон хугацаат цэргийн алба хаагчдад зориулан “Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний урлагийн тоглолтоо толилууллаа.
Энэхүү тоглолт нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэснээрээ онцлог байлаа.
Тоглолтын үеэр Монгол орны түүх, өв соёл, эх орныхоо төлөө зүтгэсэн цэрэг эрсийн алдар гавьяа, эх оронч сэтгэлгээ, хайр сэтгэлийг илэрхийлсэн дуу, бүжиг, хөгжмийн шилдэг уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож, урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн нэгэн үдшийг бэлэглэлээ.


