Ордуудын арваннэгдүгээр сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ

Энэ сарын эхээр нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар шинэ ажилд орох болон мөнгө олох эх үүсвэртэй болох боломж гарч мэднэ. Оюун ухааны хүчирхэг байдал танд гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудал болон анхаарал шаардсан ажил үүрэг байгаа бол бүгдийг шийдвэрлэж чадна. Зөв хэмнэлд орсон ажлын үйл явц хурдсаж, их завгүй болно. Харин төлөвлөөгүй үйл ажиллагаанд таагүй үе. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбод тавгүйтэж болзошгүй. Таны сэтгэлийг зовоосон гэнэтийн таагүй мэдээ дуулах юм уу эсвэл эргэн тойрны хэн нэгнээс харьцаагаа таслахаас аргагүй байдалд орж мэднэ. Шинэхэн гэрлэсэн хосууд ирээдүйнхээ тухай төлөвлөгөө зохионо. Ганц бие санаа зовох юмгүй хүмүүс од эрхсийн нөлөөнд мансуурна. Хосоо хайж байгаа бол зөв цагтаа зөв газраа байх нь хайрын харилцаа үүсгэх зөв арга гэдгийг мэдрэх болно. Сарын дунд үед удирдах албан тушаалд байгаа хүмүүс олны дунд гялалзах болно гэдгийг од эрхэс зөгнөж байна. Жирийн үеэс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байх ба дуусгаагүй ажлаа гүйцээхээр яарах тул алдаа гаргах магадлалтай. Хувийн амьдралаа хойш нь тавих нь хайртай хүнийг тань аз жаргалгүй болгох магадлалтайг анхаар. Зарим үүрэг хариуцлагаа зохицуулан хувийн амьдралдаа цаг гаргаж чадвал санасан зүйл бүтэх болно. Хэт салан задгай байдал гэнэтийн зардал гаргах эсвэл хэлснээсээ буцахад хүргэж мэднэ. Хувийн яаралтай хэрэгцээгээ хангах мөнгөний орлого олох боломж олж харна. Гэхдээ та хуулийн хүрээнд энэ үйл ажиллагаанууд болох эсэхийг сайн шалга. Сарын сүүл рүү од эрхсийн байрлал таны тайван бус зан чанарыг илүүтэйгээр нэмэгдүүлэх учраас үйл хөдлөл, үг яриагаа дүгнэн цэгнэхийг анхааруулж байна. Хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болох боловч энэ нь илүү идэвхжүүлэх учраас үүнд дуртай байх болно. Хүрээлэн буй орчин ба гэр бүлийн амьдралаа сайн мэдэр. Амьдралд тулгарсан асуудлын талаар хайрттайгаа ярилцахад хамгийн тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаа цэцэглэж, онцгой мэдрэмж хүлээн авах болно. Таны аз жаргалтай байдал бусдыг татах чадварыг нэмэгдүүлэх болно. Энэ боломжийг ашиглан хүсэж буй байр сууриндаа хүрэхийг хичээ. Хэрвээ та зарим нэг арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Авьяасаа хөгжүүлэх, хийх дуртай зүйлдээ төвлөрч чадах боломж хай.
ҮХЭР

Энэ сарын эхээр техник технологи давлагаалсан олон нээлтийн учрыг олох гэж та ихэнх цагаа үрж магадгүй. Цаг алтнаас үнэтэй тул нарийн мэргэжилтнийг ашиглаарай. Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх болон олон талын авьяас билгээ харуулах сонирхол төрүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд сайн боломж гарна. Зарим нэг нөхцөл байдал судалгаа, шинжилгээ их явуулахыг шаардана. Аливаа шийдвэр гаргахаас өмнө сайн судлах нь танд хангалттай амжилтыг авчирна. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээсээ болж толгойгоо эргүүлэх бололтой. Гэвч энэ хайрын учралаа удаан үргэлжилнэ гэж бүү найдаарай. Ганц бие хүмүүс тогтвортой хайрын холбоо тогтоох нь зөв гэдгийг мэдрэх болно. Сарын дунд үед ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа хүмүүс өөр ажил хайх хүсэлд хүчтэй автана. Өөрчлөлт хийх нь танд боломж олгох ч зарчмын байр сууриа алдаж болохгүй. Ямар ч ажил дээр хувийн эрх ашгийн хөндөх асуудал байж болохгүй гэдгийг сана. Хамт ажиллагсад ямар нэгэн нийтлэг, учир шалтгааныг нь олоход хэцүү асуудалтай байгаа бол хоорондоо зөвшилц. Амжилтаа өсгөх чадвар таны хувьд өөртөө сайхан боломж бий болгох нөхцөл болно. Ялангуяа залуу хүмүүс тоглож наргихын оронд өсөж дэвжихэд цагаа зориулбал таны байр суурь тогтворжих болно. Богино хэмжээний сургалтууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнтэй ажилтан болгох болно. Чухал үйл ажиллагаанд оролцох урилга ирэх бөгөөд энэ нь сайхан байхаас гадна нөгөө талаар таныг багагүй сандаргана. Олны өмнө үг хэлэх бол сайн бэлдэж сургуулилан, мэддэг зүйлийнхээ талаар л яриарай. Бизнес сэтгэлгээ сайтай хүмүүсийн хувьд хангалттай мөнгө олох боломж гарна. Хувийн болон ажлын хоорондох харилцааг тогтворжуулж чадвал та хайртай хүнтэйгээ дотно харилцаагаа хадгалж авч үлдэнэ. Энэ сарын сүүл рүү хуулийн асуудлууд таны санааг зовоож байгаа бол хойшлуулах хэрэггүй. Бусадтай хамтран ажиллавал цагийг тааламжтай өнгөрөөнө. Эргэн тойрны хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Ургуулан бодох чадвар таны заль мэх, овсгоо самбааг нэмж нэлээд ашигтай наймаа хийж чадна. Хэрэв санаа сэтгэлийг тань зовоож байгаа асуудал байвал нуухаасаа илүүтэйгээр ил гаргах нь шийдэх хамгийн зөв арга мөн. Аялах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэгт ээлтэй. Од эрхсийн ивээлээр урам зоригтой байна. Хувийн амьдралд тань сайн нөлөө өгөхгүй байгаа ямар нэг зуршлаа өөрчлөхөд тохирсон үе.
ИХЭР

Энэ сарын эхээр хөрөнгө мөнгөний маргаанд оролцох бол сайн судал. Төлөвлөснөөс илүү их мөнгийг зарцуулж, өрөнд орохоос болгоомжлох хэрэгтэй. Өөрөөсөө доогуур албан тушаалтан эсвэл боломж тааруу хүмүүст их зан гарган нь таныг ичгэвтэр байдал оруулна. Мөн өндөр албан тушаалтнуудын ая эвийг олох гэж хэт долигоновол эвгүй харагдах бололтой. Олон нийтийн өмнө үг хэлэх эсвэл нийгмийн үйл ажиллагаатай ямар нэг хэлбэрээр холбогдож ажиллах хүмүүс өөрийгөө сайтар бэлтгэ. Од эрхсийн байрлал гэр бүлийн харилцаанд цав суулгаж болзошгүй. Өмнөх амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой асуудал үүсэж мэднэ. Ганц бие хүмүүс шинэ дурлалтай учирч болзошгүй. Сарын дунд үед од эрхсийн чиг хандлага авьяас чадварыг тань сайн байлгана. Ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Эргэн тойрон найрсаг сайхан уур амьсгал бий болно. Олон нийтийн арга хэмжээ маш хөгжилтэй байх бөгөөд шинэ романтик учрал таныг хүлээж байна. Ажлын хамт олон болон найз нөхөд үүссэн асуудалд хариулт олоход туслах болно. Ажлын байр сууринд хэрэг болох мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдахыг хичээ. Нийгмийн үйл ажиллагаанд шинэ төслөө оруулж чадна. Таны хувийн зан чанар шинэ ажлын онцлогтой гайхалтай зохицож, улмаар таны амьдралд сайн өөрчлөлтийг авч ирэх болно. Сайн дурын үйл ажиллагаанд бусдыг орохыг ятгах бөгөөд амжилттай байна. Харин бусдын амьдралын хэв маягаас үүдэн зөрчилдөөн үүсэж магадгүй. Та өөртөө сэтгэл хангалуун бус байвал гутралыг мэдэрнэ. Энэ сарын сүүл рүү бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж, харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээнүүдийг боловсруулахын өмнө өөрт байгаа бүх баримт тооцоог судал. Таны төсөөлж байгаагүй үйл явдал тохиолдох магадлалтай тул аливаа асуудалд уян хатан хандах хэрэгтэй. Шийдвэр гаргалт буруу байвал ажлын үйл ажиллагаа доголдох учир оюун ухааны чадвараа сайн ашиглаарай. Санаандгүй нөхцөл байдал хэцүү мэт санагдавч удахгүй бүгд сайнаар эргэх болно. Хайрын харилцаа сайн байвал сэтгэл санаа өөдрөг болно. Чөлөөт цаг гарвал хамгийн дуртай газраа очиж цагийг хөгжилтэй өнгөрүүл. Хайртай хүнтэйгээ санал нийлэхгүй байвал та өөрийн үзэл бодлоо буруу биш гэдгийг батлахын тулд зөв алхам хийх нь чухал. Таныг баярлуулах дотно хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүл.
МЭЛХИЙ

Энэ сарын эхээр ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх эсвэл санхүүгийн байгууллагатай зээлийн хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Настай эсвэл албан тушаал өндөр хүмүүс давуу талаа таны эсрэг ашиглаж мэднэ. Цагаа зөв товлож, эрч хүчээ хүнд ажилд ашиглахаар хадгал. Дотоод сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ байвал авьяас чадвараа нээн харуулна. Хайр дурлалын бүтэлгүй санаа, хий хоосон бодол төрж магадгүй. Романтик харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм. Ирээдүйнхээ төлөө өөрийн нөөц бололцоог нээх эрэл хайгуул хий. Энэ үеэр хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Сарын дунд үед од эрхэс найз нөхөд, хамтрагчдыг удаан хугацааны хамтын зорилгыг дэмжиж байна. Түншүүд харилцах санал бодлоо солилцоход таатай. Энэ нь ирээдүйд сайн ашиг авчирна. Удирдах түвшний хүмүүсийн үйл ажиллагаа гол зорилгоо биелүүлэхэд чиглэнэ. Шаардлагатай байгаа хувийн болон ажил хэргийн харилцаанд онцгой мэдрэмжтэй ханд. Найз нөхдийн болон ажил хэрэгч харилцаандаа сайн анхаарал тавь. Одоогийн нөхцөлд материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд шийдэмгий хөдөлж байж амжилт олно. Гэхдээ өөрийн хүч боломжоо зөв үнэлж, хэрэгтэй үед нь сайн гамна. Өөрийн үйл ажиллагааны тэргүүлэх гол чиглэлд анхаарлаа хандуул. Таны сонирхолтой эрэл хайгуул идэвхэжнэ. Хэрвээ эрсдэлтэй үйлдэл хийхийг хүсвэл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Энэ сарын сүүл рүү нэмэлт орлого авчрах шинэ арга замаа сайжруулах тань чухал зорилго болох төдийгүй дараагийн тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Чин үнэнч хандлага хүчтэй байна. Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүст тусал. Тэд таны нигүүлсэнгүй байдалд татагдах болно. Зарим хэцүү асуудалд орооцолдож магадгүй ч энэ бүхнийг та шийдэж чадна. Зарим хүмүүс шаардлагатай харилцаа холбоо тогтоохын тулд шинэ ажлын байр хайна. Зарим өрсөлдөгч таны алхам бүрийг мөрдөх боловч түүнээс айх хэрэггүй. Өөрийн зөв үйлдлээр хүмүүсийг өөртөө тат. Ойр дотнын найзын зөвлөгөө чухал байна. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломж сэтгэлийг чинь хямраана. Хов живээс хол байж, хэрэв танд хэн нэгний нууц хадгалагдаж байгаа бол түүнийг нь сайн хадгалах хэрэгтэй.
АРСЛАН

Энэ сарын эхээр хөрөнгө мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Гэхдээ асуудалд бодитойгоор хандан, эрч хүчээ сайн зохион байгуулж ажлаа явуулах нь хамт олны дунд нэр хүндээ өсгөх боломжийг танд олгоно. Материаллаг байдал түр зуурын хүндрэлд орсон үед бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь хожим илүү хохирол учруулах болно. Өөрийн зөн билигтээ найдах хэрэгтэй. Зөв тактик ашиглан орлого олох санаа төрнө. Хайрттайгаа маргасан явдал таны үнэлэмжийг өөрчлөх болно. Та уучлахад хир хол байгаа вэ гэдгийг өөртэйгөө ярилц. Харин ухаалаг байвал гэр орноо сайхан уур амьсгалтай болгох аргыг олох болно. Сарын дунд үед хол газар аялах хүмүүс сонирхолтой маршрут судлах бөгөөд шинэлэг зүйл танд баяр хөөр авчирна гэдгийг сана. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад сэтгэл зүйн хувьд бэлэн бай. Эрсдэлтэй зүйл сонирхдог бол маш хянуур болгоомжтой байх нь чухал. Эрүүл мэндээ найдвартай хамгаалах аргыг сонго. Од эрхсийн зүгээс таныг дотроос тань гэрэлтүүлж, азтай хөгжилтэй байх боломж олгоно. Гэхдээ танд мөрөөдөмтгий байдал ирэх учраас өөрийн уран зөгнөлдөө хэтэрхий автах магадлалтай. Бодит байдал ба төсөөлөл хоёр хоорондоо хол зөрөөтэй гэдгийг өөртөө л ойлгуул. Хар цагаан хэл ам ихтэй байна. Хууран мэхлэгдэж магадгүй. Хөндлөнгийн нөлөөнд автахаас болгоомжил. Бусдад мөнгө зээлсэн бол хугацаандаа төлдөггүй хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү нэрэлх. Олон нийттэй харьцахдаа эрүүл сэтгэлгээгээр хандах хэрэгтэй бөгөөд аюултай байж болох газруудаас зайлсхий. Гэхдээ бохир улс төрийн тухай бодох бөгөөд нийгмийн шударга бус явдлын эсрэг тэмцэхийг хүснэ. Энэ сарын сүүл рүү хэт ачаалал таныг уур бухимдалд оруулна. Олны хэл амнаас аль болох хол байхыг хичээ. Нарийн мэдрэмж, эв дүй их шаардлагатай байна. Энэ үед бусдын сайн талаас суралцахад илүү анхаар. Улс төрийн үйл явдалд оролцох нь хувийн амьдралаас тань хөндийрүүлнэ. Хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсэж буй гэр бүлийн гишүүдтэйгээ ойлголцох шаардлага үүснэ. Санхүүгийн туслалцаа авч, өөрийн гэр бүлд хэрэгтэй зүйлийг бий болго. Зүрх сэтгэл, оюун санаагаа сайтар ажиглавал амьдралын баяр хөөрийг амсах боломжоо нэмэгдүүлнэ.
ОХИН

Энэ сарын эхээр оюун ухааны чадвар сайн байх ч уран сэтгэмж илүү хэрэг болох тул мэдрэмждээ тулгуурла. Удааширч байсан үйл ажиллагаатай холбоотой сайн мэдээ авна. Чухал бизнесийн санал ирнэ. Ажил хэргийн харилцаа шинэ шатанд гарч, ахиц дэвшил авчирна. Бизнесийн төсөл, санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь амжилт гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Ажил ихтэй байх нь гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлох шалтаг биш. Итгэл найдвартай байж, үүрэг хариуцлагаа чиглүүлж өг. Од эрхсийн нөлөө энэ үед зарим талаар тодорхойгүй нөхцөл байдлыг тулгана. Ийм үед өөрийн зөн совинг сайн сонс. Аз туршсан үйл ажиллагаанаас холуур бай. Залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой. Сарын дунд үед нийгмийн үйл ажиллагаанд оролцож олон хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоох нь таныг өдөөж өгөх болно. Гадаадын улстай харилцаа холбоо тогтоох айлчлал зохион байгуулах нь танд маш чухал болно. Эрч хүчээр дүүрэн байх тул аялал төлөвлө. Аяллын хүчээр та олон сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Мөн шинэ төслөө эхлүүлэхэд сайн. Шинэ төсөл, нөлөөтэй ивээн тэтгэгчид танд амжилт, санхүүгийн аз авч ирэх магадлалтай. Гэр орны аж байдлаа чухалчлан үзэж байгаа хүмүүс ч орон гэрээ тав тухтай болгохын тулд завгүй ажиллах бөгөөд энэ нь танд тийм ч хэцүү санагдахгүй. Сайн ойлголцол хосуудын харилцааг аз жаргалтай, эв найртай болгох бөгөөд хайр сэтгэлийн холбоо улам хүчирхэгжинэ. Сарын сүүл рүү найдвартай эх үүсвэрээс орлого олох боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт аливаа үргүй зарлагыг бага болгох ур чадвар сайн байна. Хэд хэдэн бизнесийн гэрээ хэлэлцээр амжилттай явагдах магадлал өндөр байна. Хэрвээ танд шийдэх ёстой чухал асуудлууд байгаа бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Ашигтай санаа, зөв санаачлаг зэргийг сайн дэмж. Харин түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ. Уур уцаартай байдал эргэн тойрон үүсэхээс сэргийл. Хайр дурлал ямар ч асуудлаас илүү сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг өгөх болно. Хэрэв та илүү тогтвортой харилцааг хүсэж байгаа бол найрсаг, хүлээцтэй зан чанар хэрэгтэй.
ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр сайн мэдээ сонсоно. Зарим туршилт танд амьдрал үнэхээр гайхалтай гэдгийг мэдрүүлэх болно. Ажлаа өөрчлөх зорилготой хүмүүс боломжийн ажлын байрны санал хүлээн авч магадгүй. Бизнес эрхлэгч нар энэ үед санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Хэдий тийм ч мөнгөний асуудал дээр та сэтгэл хөдлөлөө барьж биеэ хянах хэрэгтэй. Санхүүгийн бичиг баримтаа цэгцэлж, хөндлөнгийн хяналт шалгалтад бэлтгэх хэрэгтэй болно. Хууль хяналтын байгууллагын зүгээс зарим хэцүү дэг журам тулгах бололтой. Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг амархан биш байх болно. Таны бизнес ашигтай байгаа хэдий ч ямар нэг эрсдэлд орохоос сэрэмжил. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Сарын дунд үед таны төсөөлөөгүй санааг өрсөлдөгч нар аль хэдийн олж харсан байж болзошгүй. Зарим сорилт санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Маш их хүч хөдөлмөр шаардсан ажилд идэвхийлэн зүтгэх эсвэл хүмүүсийн нүдэн дээр амжилтад хүрэх гэж тэмүүлэх нь таныг туйлдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололтой. Ямар нэг зүйлд сэтгэлээ зовоож, өөрийгөө шаналгах хэрэггүй. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацахаас сэргийл. Өр төлбөрөө хугацаанд нь төл. Зарим харилцаа таны хувийн ур чадварыг нэлээд хүчтэй шалгах болно. Бусдын эрх ашгийг хөндөх бололтой. Зарим хүмүүсийн ил далд явуулгыг давж гарах, материаллаг байдлаа сайжруулах шаардлага гарна. Одоогийн тулгараад байгаа бэрхшээлүүд удахгүй ялихгүй зүйл байсан санагдах бөгөөд хэрэгтэй үед бусад хүмүүсийн туслах саналыг хүлээн ав. Сарын сүүл рүү нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо улс төрийн бүлэгт элсэж, хүмүүсийн амьдралд ашигтай өөрчлөлт хийх улс төрийн тогтолцоог судалж эхэлнэ. Нэр хүнддээ санаа бүү зов. Хамгийн гол нь үнэнч шударга, ухаалаг шинэчлэл хийхийн төлөө тэмцэж чаддаг байх юм бол одоогийн нэр хүнд тань нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Баримталдаг байр сууриндаа баттай зогс. Өрсөлдөгч нар таны авьяас чадварт атаархаж байж магадгүй. Ирж буй чухал мэдээллийг шалга. Хуурамч чиг хандлага их байх тул хүмүүст худлаа ярьж, буруугаар ойлголцохоос сэргийл. Ажил хэргийн холбоо тогтоож гэрээнд гарын үсэг зурах бол зарим сорилт том эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг санахад илүүдэхгүй.
ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр дэлхий дахины асуудал болон улс орныхоо аж амьдралыг сонирхдог хүмүүст бодит нөхцөлийг өргөн хүрээнд ойлгох боломж гарна. Од эрхсийн нөлөө ур чадварыг тань нэмэгдүүлэх хаалгыг нээнэ. Залуу хүмүүс амьдралд гарч ирэх сорилтоос бүү эмээ. Нөлөө бүхий хүнээс өөрт ашигтай мэдээллийг олж авна. Үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн салбарт шинэ төслийн үйл ажиллагааг од эрхэс онцлон дэмжинэ. Эрээ цээргүй харилцаа таны байр суурийг авахыг оролдоно. Энэ үед өөрийнхөөрөө байж, өөрийн хил хязгаарыг зааглаж, ёс суртахууныг эрхэм болго. Одоогийн амьдралаар хүсэл мөрөөдлөө дарж, шийдэмгий биш байх хэрэггүй. Гэр бүлийнхээ хувийн амьдралыг бусдад ил болгох магадлалтай. Сарын дунд үед олон нийтийн харилцаа нь танд үр дүнтэй ирээдүйн төлөвлөгөөг олоход туслах болно. Ажил хэргийн уулзалт таныг зарим өөрчлөлт хийхийг шаардана. Санаандгүй тохиолдол таны амьдралыг өөрчилж мэднэ. Од эрхэс таны мөнгөний асуудалд ээлтэй байна. Таны хэрэгцээнд тохирох үл хөдлөх хөрөнгө худалдан авахад бэлэн бай. Эд хөрөнгө зарах хүсэлтэй байгаа хүмүүс үйл хөдлөл хийх цаг болсон бөгөөд худалдаа наймаа ашигтай байх болно. Харилцан ойлголцох чадвар дээшилж, худалдаа наймаа хийхэд орлого нэмэгдэх болно. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байх тул сайхан боломжийг алдалгүй ашигла. Энэ үед аливаа мэтгэлцээн болон илтгэл тавих үйл ажиллагаанд оролцвол үр дүнтэй байна. Таны ажиллах чадвар, практик мэдлэг, ажигч гярхай байдал оргилдоо хүртэл ундарч байна. Энэ сарын сүүл рүү харилцаанд саад тохиож удаашрах магадлал өндөр байна. Бусадтай нөхөрсөг харилцааг тогтоох амархан байх ч хэн нэгэнтэй харьцуулагдаж магадгүй. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Хэрвээ дотнын найз эсвэл хамтрагч тань сэтгэлийн дарамт бий болгож байгаа бол илэн далангүй ярилц. Дотнын хүн таныг найдваргүй, итгэлгүй байдлаар мэдэрч магадгүй. Учир нь тэр хүн тоогдохгүй, үл ойшоогдож байгаа гэж бодно. Хэт амттай эсвэл өөх тостой хоолноос татгалзаж, эрүүл амьдралын дэглэм барьж эхлэх хэрэгтэй.
НУМ

Энэ сарын эхээр шинэ чиг хандлагууд илрэх ба өөрийнхөө хэзээ ч тулгарч байгаагүй их үүрэг хариуцлагыг хүлээж авна. Бизнесийн уулзалт нэлээд тэвчээр шаардаж, таны харилцааны чадварыг шалгана. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хяна. Зарим мэдээлэл худал хуурмаг байх магадлалтай тул сайн шалгаж нягтал. Энэ үед гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Гэр бүлийнхэндээ танд ойртож дотносох боломж олго. Ингэснээр гэр бүлийн харилцаа илүү халуун дулаан болох болно. Сарын дунд үед хууран мэхлэлт болон үл ойлголцол таны ажлыг урагшлахад саад болно. Бусадтай зөрчилдөж болзошгүй. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчмаас ухрахад хүргэж мэднэ. Санхүүгийн эрсдэл дагуулах асуудалд оролцохоос татгалз. Сэтгэл хөдлөл нэмэгдэх бөгөөд санаандгүй хэлсэн үг тань чухал хүнээ гомдоох магадлалтайг анхаар. Бизнес эрхлэгч нар бусадтай муудалцаж, үл ойлголцсоноос зарим төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Дуусгаагүй ажил хэрэг болон таагүй мэдээ сэтгэл зовоож, тайван амьдрах боломж олгохгүй. Иймээс ажлын ачааллаа нэмэх шаардлага үүснэ. Нөлөө бүхий хүний ажил хэрэгч зөвлөгөө ашиг тус өгөх магадлалтай. Өмнөх асуудал сөхөгдөж дарамт болох магадлалтай тул хурдан нягталж, нэг мөр шийдэж дуусга. Харин сарын сүүл рүү ажлын нөхцөл байдал таатай байна. Сэтгэл дундуур байдал алга болсноор ашигтай нөхцөл үүснэ. Энэ боломжийг бүү алд. Ажил хэргийн болон уран бүтээлийн харилцаанд таатай. Олон нөхөд эсвэл сайн танилуудтай хүний ажил үйлс бүтэлтэй байна. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Ашигтай ажил хэргийн санал амьдралыг тань бүхэлд нь өөрчлөх боломжтой байна. Бие даасан байдал болон хувийн үнэ цэнээ алдахгүйн тулд төлөвлөгөөгөө өөрчил. Энэ үед илүү амьдралд хайртай байж, өөрт олдсон боломж болон эрх чөлөөнд сэтгэл хангалуун бай. Сонирхолтой ажил хийвэл амьдралын нөхцөл байдал болон сэтгэл санаа сайжирна. Баяр хөөртэй байх нь хүрээлэн буй орчноосоо аз жаргал мэдрэх боломж олгоно. Эртний итгэлтэй найзууд хажууд тань байх нь бүгдийг сайхан болгоно. Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ.
МАТАР

Энэ сарын эхээр од эрхэс эерэг сайхан энерги тараах болно. Их ажлыг амжуулах эрч хүч танд байх болно. Гэхдээ нарийн ширийн, анхаарал шаарддаг ажил хэргээс илүү аз мэдсэн үйл явдалд татагдана. Харин сайтар бэлдсэн уулзалт л ирээдүйд албан тушаал ахихад тань их нөлөөлж мэдэх юм. Уран сэтгэмж тань өсөх тул бодит байдлыг хязгаарлаж болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэрэгт сайн бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Зарим хүмүүс романтик адал явдалтай учирч хайр дурлалаа олно. Гэхдээ хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уур амьсгал гарах болно. Хосуудын хооронд үл ойлголцол бий болсон бол бие биеэ сайн таних сорил хэмээн үзэж, эергээр хүлээн авах хэрэгтэй. Сарын дунд үед зарим нэг төлбөр тооцоо хийх ёстой цаг хэтэрч байж мэднэ. Хэрэв та авсан зээлийн тооцоогоо төлөх гэж сандарч байгаа бол тохиролцсон нөхцөлөө дахин ярилцаж болох юм. Мэргэжлийн тал дээр өсөх дэвжихийг эрмэлзэж байгаа хүмүүс эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд байр суурь болон цалин хөлс нэмэгдэх боломжтой. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс олон нийтийн арга хэмжээнд зориулсан зөв зар сурталчилгаа явуулах хэрэгтэй үе. Зарим хүмүүс сайхан санал хүлээн авах ба энэ нь танд байр сууриа хүлээн зөвшөөрүүлэх сэдлийг өгнө. Өөрийнхөө төлөө зарим хэцүү санагддаг зүйлээ ч зориглон хий. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол сайн үр дүн гарах болно. Уулзалт хэлэлцээр хийх ажил амжилттай болж өнгөрнө. Энэ сарын сүүл рүү шинэ харилцаа холбоо үүсэх магадлал мөн ихсэж байна. Та шинэ зүйлийг сурч мэдэх хүсэлд автах болно. Зарим хүмүүст гадаад оронд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон юм үзэж нүд тайлах завшаан тохионо. Хэрвээ таны ажиллаж буй төсөл дээр бэрхшээлүүд гарч эхэлбэл магадгүй илүү сайн төлөвлөх хэрэгтэй болно. Эргэн тойрондоо бий болсон эмх замбараагүй зүйлийг цэгцэл. Бизнес болон ажил мэргэжлийн тал дээр өөрчлөлт хэрэгтэй үе тул амжилтад хүргэх дэмжлэг зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж, тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хэрвээ санхүүгийн асуудал бага зэрэг таагүй байгаа бол арвилан хэмнэх шинэ арга замыг олж, тооцоо сайн хий. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар ажиллахад анхаар. Өөртөө хангалттай амралтыг өг.
ХУМХ

Энэ сарын эхээр бизнес эрхэлдэг хүмүүс үр өгөөжтэй гэрээ хийх болно. Зөв үйл ажиллагаагаар нэмэлт борлуулалт хийж чадна. Жилийн турш олсон ашгаа хамтрагч нартай хуваалцах бололтой. Ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол ажлаа эхлэхийн өмнө зөв арга барил хэвшүүлэх нь сайн үр дүн үзүүлнэ. Нарийн дэвшилтэт технологи таны мөнгийг хэмнэхээс гадна, стресст оруулахгүй. Ямар нэгэн өвөрмөц содон зүйл хийх хүсэл төрж магадгүй бөгөөд энэ цаг үе нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой байх болно. Хайртай хүнтэйгээ үүссэн асуудлыг хэрхэн зохицуулах талаар ярилцахад яг тохирсон цаг үе. Бусад хүмүүс таны үзэл бодлыг шүүмжлэхэд, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та хэт мэдрэг байна. Сарын дунд үед бодол санаа өөрчлөгдөх тул дээд албан тушаалтнуудын шийдвэр таалагдахгүй байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Гэхдээ бизнесийн харилцааг зөв замаар явуулахад гол нөлөө үзүүлэх гэрээ хэлэлцээр хийх бололтой. Гадаад худалдаатай холбоотой асуудалд илүү ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Таны эрч хүч өсөж, удирдах чадвар илрэн гарч ирнэ. Ямар ч үйл ажиллагаа төлөвлөсөн та гол зохион байгуулагчаар сонгогдох боломжтой. Танд хүссэн бүхнээ авч чаддаг юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Өөрийнхөө зөн совинд итгэ. Таны мэдрэмж амжилтын үндэс байна. Зорилготой байж хамт олондоо өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Гэхдээ зарим үйлдлээ хэтрүүлэхээс сэрэмжил. Хэн нэгний үгэнд хэт итгэж хэрэггүй. Үнэнч хайр таныг дэмжих болно. Хайртай хүмүүсийн авчрах энерги танд ашигтай байх болно. Сарын сүүл рүү шинэ ажил эхлүүлж буй хүмүүст найз нөхдийн сүлжээ давуу тал болно. Ажил амьдралтай холбоотой маш олон үйл явдал өрнөнө. Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал ойрхон байна. Сайн муу үр дүн гарах эсэх нь таны хир сонголт хийхээс хамаарна. Хувийн ашиг сонирхол тань нэр хүндээ өсгөх боломж нээнэ. Хуучин танилууд гэнэтийн байдлаар амьдралд гарч ирнэ. Итгэлтэй бус зүйлээ хийх ятгалгад бүү авт. Гэр бүлийнхээ ойрын хүний зөвлөгөөнд итгэ. Хувийн амьдралдаа асуудалтай хүмүүс нэлээд тэвчээр гаргасны эцэст боломжийн шийдэл олж чадна.
ЗАГАС

Энэ сарын эхээр өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж нууцаа алдахаас сэрэмжил. Төвөгтэй үүрэг даалгавар таныг баярлуулахгүй хэдий ч хамтран ажиллагсдадаа итгэх эсэхээс үр дүн шалтгаална. Хэрэв та үйл ажиллагааг эрчимжүүлэх эсвэл гэрээ хэлэлцээр, хуулийн бичиг баримт цэгцлэх талаар илүү ажиллах юм бол ажлын бүтээмж сайн байна. Зарим үед өөрийн мэдлэг чадварыг ахиулах сургалт, зөвлөгөөнд оролцох хэрэгтэй бололтой. Ялангуяа албан тушаал, байр сууриа ахиулах сонирхолтой хүмүүс өөрийгөө илүү дайчлах цаг үе. Хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Эрүүл мэнддээ маш сайн анхаар. Сарын дунд үед зарим үйл явдалд хэт эмзэг хандахгүй байх нь хүмүүстэй эвтэй харьцаж нэр төрийг өсгөхөд сайнаар нөлөөлөх болно. Олны өмнө үг хэлэх хүмүүс өвөрмөц санаа олох хэрэгтэй. Гэнэтийн харилцаанд өөрийнхөө зөн совиндоо итгэ. Мөрийтэй тоглохоос зайлсхий. Аз таны талд байсан ч хожим юу ч үгүй хоцорч, амьдралынхаа турш харамсана. Асуудлаас зайлсхийх аргагүй тул хайрын харилцаа бага зэрэг хүйтэн хөндий байж болзошгүй. Энэ байдал таныг цухалдуулсан ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. Та гэр орны болон ажлын үүрэг хариуцлагаас зугтах боломжгүйгээ ухаарах хэрэгтэй. Өөрийнхөө шинэ авьяасыг нээн илрүүл. Магадгүй олон жилийн өмнө мартагдсан таны зарим авьяас чадвар ч сэргэж мэднэ. Сарын сүүл рүү од эрхсийн дохио ажил дээрээ бүтээлч санаагаа хэрэгжүүлэх цаг ирснийг илтгэж байна. Сонирхолтой үйл явдал танд баяр баяслыг нэмнэ. Үзэл бодолдоо нээлттэй хандаж чадвал өмнө нь шийдэх боломжгүй санагдаж байсан асуудлаа амархан шийдэж чадна. Өөрийн боломж бололцоогоороо сайн дураараа ажилд оролц. Хамт ажилладаг хүн эсвэл түнш чинь асуудлыг тэвчихээ больж танд хандаж болох тул тэвчээртэй сонсоход бэлд. Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө заавал өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг болон архи согтууруулах ундаанаас татгалз. Хайртай хүнээ аз жаргалтай, хөгжилтэй сайхан байхад нь тусал. Хэдий та хайртай хүндээ бэлэг авч өгөх хүсэлтэй байгаа ч зарцуулах мөнгөний хэмжээ их байгаа нь санааг тань зовооно. Жижиг сажиг зүйлс ч сэтгэлээсээ өгсөн бол хүнийг баярлуулж болно гэдгийг бодож үз.

