Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ
Кино

Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ

Урлаг Урлаг04/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шрек” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсны 25 жилийн ойг тохиолдуулан тус бүтээлийн шинэчилсэн хувилбарт багтсан нэмэлт материалуудаас жүжигчин Камерон Диазын дүр бүтээх үеийн ховор бичлэгийг олон нийтэд хүргэжээ.

2001 онд нээлтээ хийсэн “Шрек” киноны гүнж Фионагийн дүрд дуу оруулсан Камерон Диаз дүрээ бүтээх явцдаа уран бүтээлчдэд ихээхэн урам зориг өгдөг байсан тухай киноны найруулагчид дурссан байна. Найруулагч Эндрю Адамсон, Вики Женсон нар “Origin of an Ogre” нэртэй тусгай нэмэлт бүтээлд жүжигчинтэй хамтран ажилласан дурсамжаасаа хуваалцжээ.

Вики Женсоны хэлснээр, Камерон Диаз бичлэгийн студид ирэх бүрдээ дүрдээ бүрэн төвлөрч, хөгжилтэй байдлаар ажилладаг байжээ. Тэрбээр Фионагийн зан чанарыг илүү сайн гаргахын тулд дүрийг янз бүрээр туршиж, өөрийнхөөрөө амилуулахад идэвхтэй оролцдог байсан гэнэ. Найруулагч Адамсоны тайлбарласнаар, жүжигчний инээмсэглэл, хөдөлгөөн, нүдний илэрхийлэл зэрэг нь Фионагийн дэлгэцэн дээрх дүр төрхөд нөлөөлжээ.

“Шрек” анх 2001 оны дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ хийж, улмаар гурван үргэлжлэл кино болон “Puss in Boots” цувралын хоёр спин-офф бүтээлтэй болжээ. Франчайзын зургаан кино дэлхий даяар нийт 1.6 тэрбум ам.доллараас давсан орлого олсон байна.

Камерон Диаз ирэх “Shrek 5” кинонд Фионагийн дүрд дахин дуу оруулах бөгөөд Майк Майерс, Эдди Мерфи нар ч мөн Шрек, Илжигний дүрдээ эргэн ирэх юм. Тус кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийхээр товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026
Кино Урлаг

Синтия Никсон Мирандагийн дүрээ өмөөрч, “And Just Like That” цувралын талаар ярьжээ

03/11/2026
Кино Урлаг

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ

04/11/2026

Адель “One Direction” хамтлагийн “Fool’s Gold” дууг өөрийн болгохыг хүсэж байжээ

04/11/2026

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026

T.O.P 39 нас хүрлээ

04/11/2026

“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.