Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна.
Б.Амарсайхан өнгөрсөн хугацаанд “Итгэл”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Шалз” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хохирогч”, “Орлон тоглогч” олон ангит киног үзэгчдэд хүргээд буй.
Тэгвэл түүний зохиолыг нь бичиж, найруулсан “Гэтлэл” олон ангит кино арваннэгдүгээр сарын 11-нээс үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Гэтлэл” олон ангит киноны гол дүрд Б.Амарсайхан, Б.Болдхүү, Э.Тодгэрэл, Ж.Энэрэл, Н.Мөнхжаргал, Б.Хангай, Г.Тэнүүн, Б.Баярсайхан, Б.Ноба, Б.Наранбаатар, С.Идэрмаа, Б.Ариунцэцэг, С.Марал-Од, Д.Ганбаатар нар тогложээ.
“Гэтлэл” олон ангит киног Univision, LookTV-ээ хүлээн авч үзэх боломжтой.


