Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов
Өв соёл

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

Урлаг Урлаг06/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт  энэ сарын 3-нд зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жүтэй уулзав.

Энэ үеэр дэлхийд ганц биет хувь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг”-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов.

Тус эрх зүйн баримт бичиг “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийг Юань улсын Тогоонтөмөр хааны оны цол болох Чжичжэнгийн тавдугаар он буюу 1345 оны арваннэгдүгээр сард эмхэтгэн, 1346 оноос даган мөрдөж эхэлжээ. Уг баримт бичгийг Курё улсын сүүлч үеэс мөрдөж, улмаар Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглаж ирсэн, Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй баримт бичиг төдийгүй Монгол судлалын чухал эх сурвалж юм.

“Чжичжэнгийн хуулийн бичиг” анх 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс олдож, Солонгос судлалын төв хүрээлэн хуулийн эхийг сэргээн засварласны зэрэгцээ эх бичгийг судлан сийрүүлсний үр дүнд 2007 онд уг хуулийн бичгийн гэрэл зургийн эхийг сийрүүлсэн эхийн хамт 2 боть болгон хэвлүүлсэн гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээллээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026
Өв соёл Урлаг

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

04/11/2026
Өв соёл Урлаг

Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монгол туургатан” театр Буриад Улсад хамтарсан тоглолт хийлээ

06/11/2026

Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ

06/11/2026

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026

Ламтын хүн чулуу дүрслэл, хийцээрээ өвөрмөц

06/11/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрээр Нью-Йоркийн гудамжинд гэнэтийн үзүүлбэр үзүүлжээ

05/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.