Монголын урлагийн зөвлөл (МУЗ) НҮТББ нь “MCS Group”-ийн санхүүжилтээр соёлын өвийг хамгаалах “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр 2019–2022 онд ажиллаж, түүх, соёлын дурсгалт газар болон дурсгалт уран барилгын нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУЗ нь 2026 онд Чойжин ламын сүм музейн түүхэн архитектур, соёлын өвийн үнэ цэнийг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэх төслийг М-Си-Эс Холдингийн санхүүжилтээр хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд Итали улсын гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч iGuzzini брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, шинэчлэн сайжруулах ажлыг 2026 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд амжилттай гүйцэтгэв.

